Нууц мэдээллийн уурхай

Путин “офшор” найзаа өмгөөлж бүр анд гэдгээрээ бахархдаг хэмээн мэдэгджээ

Нийтэлсэн: 2016-04-08 01:15:10

Өнгөрсөн пүрэв гаригт Путин МедиаФорум ОНФ байгууллагад хэвлэлийн мэдээллийнхэнтэй уулзсан. Тэрээр энэ уулзалтаараа олон асуудлыг хөндсөний нэг нь Панамын офшорын хэрэгт нэр нь холбогдсон виолончелист найз Сергей Ролдугин нь ямар эх үүсвэрээс тийм их мөнгөтэй болсон эсэх тухай байлаа. Хөгжимчин эр нь Путины дотно найз ойрын хүрээлэлд нь ордог агаад “Россия” банкны 500 сая рублиэр үнэлэгддэг 3.3 хувийг эзэмшдэг гэнэ. 2014 онд энэ хувийнхаа ашиг хэмээн 18 сая рубль авчээ. Энэ банк нь АНУ-ын Сангийн яамны хоригт багтсан. Гол хувьцаа эзэмшигч нв бас л Путины найз гэгдэх Юрий Ковальчук юм. Олон улсын эрэн сурвалжилах сэтгүүлчдийн багийн баталснаар Ролдугин нь Mossack Foncseca гэдэг компанитай холбоотой, 2006 байгуулагдсан дөрвөн офшор компаний бүрэлдэхүүнтэй санхүүгийн бүлэглэлийн гишүүн гэнэ. Тэрээр дөрвөн компаний хоёрд нь шууд хувь эзэмшдэг бол нөгөө хоёрт нь төлөөлөгчөөрөө дамжуулан оролцоотой аж. Эдгээр компаниудын зөвхөн нэгнийх нь эргэлт л хоёр тэрбум долларт хүрдэг.  Энэхүү офшор компаниудаар дамжууулан Оросын төрийн толгой корпорациуд болох «Роснефть», «Ростелеком», «ВТБ», «КамАЗ», «АвтоВАЗ»-ын сэжиг бүхий гүйлгээ, гэрээ хэлцэл хийгджээ. Гэтэл Путин ийм аймшигт найзаа шууд өмгөөлсөн гэнэ. “Манайд авъяаслаг хоёр хүн тутмын нэг нь бизнес хийдэг. Ролдугин зүгээр нэг хөгжимчин биш, Оросын ардын жүжигчин цолтой. Өнгөрсөн жилд Чайковскийн нэрэмжит олон улсын тэмцээний шүүгчээр ажилласан. Түүний гэх компаниудаар ямар ч гүйлгээ хийгдээгүй, Олон тэрбумын тухай яриа ч худлаа. Би харин ийм найзтай гэдгээрээ бахархдаг” гэжээ.
 
 
NUUTS.mn
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших