Нууц мэдээллийн уурхай

Хүчиндүүлсэн 15-тай охин эрэгтэй хүн хараад айдаг болсон гэжээ

Нийтэлсэн: 2016-04-08 00:29:40

Булган аймгийн Сэлэнгэ сумын бүрэн дунд сургуулийн 15 -16 настай сурагчид сургуулийнхаа хоёр охиныг хүчирхийлсэн ноцтой хэргийг шүүх шийджээ. Гэхдээ энэ бузар явдлын санаачлагч толгойлогч нь 29 настай Өнөр…. гэдэг залуу байсан гэнэ. Тэрээр Б.Б, О.М, Б.Э, Б.О нарт охин байна уу, уух юмыг нь би даая” гэж үүрэгджээ. Энэ хэрэг Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг "Могой ам" гэх газарт болсон гэнэ. 15 настай хохирогч нь “…О дуудаад ганц юм байна. Хэдүүлээ салхинд гарангаа уучихья ийм, тийм асуудал байхгүй гэсэн. Тэгээд шалаад байхаар нь би ганцаараа явахгүй шүү гээд найз руугаа утсаар ярихад тэгье гэсэн. Тэгээд ирж бид хоёр тэнд очоод 2 пиво уусан байсан. О пиво аягалаад асгавал торгоно шүү гээд надад эхэлж өгсөн. Тэгсээр пиво дууссаны дараа миний дотор муухай оргиод бөөлжмөөр байна гэхэд жалга оръё гээд О намайг жалга руу авч ороод миний өмдийг тайлаад хийж эхэлсэн. Би  ашиглуулчихлаа гээд уйлсан чинь О чамайг хэн ир гэсэн юм. Чи яах гэж эд нартай явсан юм хохь нь гэж байсан.Тэгээд нэг мэдэхэд машины хойно хэвтэж байсан. Одоо анги хамт олон болон, бусад хүмүүстэй харьцахад хэцүү байгаа. Багш нар хүртэл хол хөндий харьцаад байгаа мэт санагддаг болсон. Би их согтсон болохоор үйл явдлаа сайн санахгүй байна. Би сэтгэл санааны маш их хохиролтой байна. Эрэгтэй хүмүүсийг харахаар их айдаг болсон. Эдний  ах, дүү, ээж аав нар нь тэр охидуудын буруу гэж энд тэнд ярьж явдаг гэсэн” гэжээ. Мөн хохирогчын ар гэрийнхэн “…манай дүү танай гэрт байна уу гэж асуухадбайхгүй манай охин ч алга гэж хэлсэн.Тэгээд надад мотоцикльтой хүмүүс урагшаа аваад явсан гэж байна хоёулаа хайж үзье гээд  явсан. Тэгээд Булган аймгийн Сэлэнгэ сумын "Могойн ам" гэх газрын замаар явж байтал замын хажуу талын жалга налаад нэг мотоцикль байсан,  тэгээд машинаасаа буугаад гүйгээд очиход 4 банди гүйгээд явсан. Манай дүү нөгөө охин хоёрыг анх харахад аймаар байдалтай, нүд халтирмаар байсан. Шав шалдан,манай дүү хувцсаа хагас дутуу өмссөн үсэнд нь өвс наалдсан байдалтай байсан”  Болсон явдлыг дэлгэрэнгүй мэдүүлсэн гэрч Б.О нь  “…Өнөр…… ах “нухчихмаар охин байна уу уух юмыг нь би даана, та нар тасраачихаад над руу залгаарай” гэж ярьж байсан. Тэгээд бид нар хоёр охин дуудсан. Өнөр…залгаад архи пиво ирж ав гэсэн. Бас над руу залгаад “наад хоёр охиноо тасраахгүй бол ална шүү та нарыг” гэж хэлсэн. Тэгээд бид нар пивоо ууцгаасан ууж байхдаа ихэнхийг нь охидуудад өгсөн. Охид согтсон. Б  “би төв орчихоод ирье” гээд яваад  эргэж ирэхдээ “Ерөө” гэдэг нэртэй нэг шил архи аваад ирсэн. Тэгэхээр нь би “яах гээд байгаа юм бэ болиоч ээ” гэсэн чинь “ямар хамаатай юм. Өнөр…. ах тасраачихаарай гэж хэлсэн” гэсэн” гэж мэдүүлжээ.

 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших