Нууц мэдээллийн уурхай

Баячуудын хүүхдүүдийн селфи эцэг эхийнх нь нуусан хөрөнгийг илчилж байна

Нийтэлсэн: 2016-04-07 12:59:01

Английн “Guardian” сонинд мэдээлснээр татварын алба, шүүхийн өр барагдуулах газар болон хувийн мөрдлөгийн компаниуд цахим орчмоос мэдээлэл, нотлох баримт цуглуулах нь улам ихсэж өдгөө нийт баримтынхаа 70 орчим хувийг фэйсбуук, инстиграм орчмоос бүрдүүлдэг болжээ. Энэ мөрдлөгийн арга нь төрийн өмч идсэн, татвараас зайлсхийсэн нуусан, шүүхийн төлбөр төлөхөөс татгалзсан нөхдүүдийг гарах газаргүй болгодог аж. Учир нь ихэнхи тоихолдолд баярхах чамирхах дуртай хүүхдүүдийнх нь хийсэн оруулсан сельфи тэднийг ямар их хөрөнгөтэй болохыг бариад өгдөг гэнэ. Санхүүгийн зөвлөгөө өгдөг “К2 Intelligence” пүүс нь нэгэн баян эртэй заргалдаж байжээ.  Тэрээр ямар ч хувьцаа үнэт цаас байхгүй хэмээн маргаж байсан ч тус компанийхан Багамийн аралд 17.5 сая еврогийн үнэтэй усан онгоцны дэргэд сельфи хийсэн охиныг нь зургийг олоод авчээ. Ийнхүү баян эрийг охиныг нь тусламжтайгаар шүүх дээр ялсан аж. Хуулийн “Kroll”  фирмийн төлөөлөгч Эндрю Бекетэд мөн ч эсрэг талынх нь этгээдийн хүүхэд “тусалжээ”.  Тэрээр гэр бүл салах маргааны үеэр дампуурсны улмаас эхнэрдээ төлбөр төлж чадахгүй хэмээн эсэргүүцсэн эрийн хүүхдүүдийнх нь сүүлийн таван жилийн турш хийсэн сельфиг анхааралтай судалжээ. “Хүүхдүүдийнх нь сельфиг ухсаны эцэст нэг газар олонтоо зураг авахуулсан байхыг нь ажигласан. Тэгээд тэр газрынх нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг шүүж үзэхэд ямар ч хөрөнгөгүй гээд байсан хүн маань арав гаруй том үл хөдлөх хөрөнгө, эдлэн газартай болохыг нь олж мэдэж чадсан. Тэр бүх хөрөнгөө эхнэртэйгээ хуваалцахыг хүсээгүй байсан. Бид нуусан хөрөнгөнийх нь жагсаалтыг гаргаад шүүхэд сөрөг нотолгоо болгон тавсаны хүчинд 42 сая еврогийн хөрөнгөний талыг нь салсан эхнэрд нь олгуулж чадсан” хэмээн өмгөөлөгч ярьжээ. 

 

NUUTS.mn

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших