Нууц мэдээллийн уурхай

Төрийн цагдаад буу тулгаад хээр аваачиж дарамталсан хэрэг гарчээ

Нийтэлсэн: 2016-04-07 11:55:46

Өдгөө эрүүгийн нөхцөл байдал маш хүндэрч төрийн цагдаа нар албан үүргээ гүйцэтгэх явцад зодуулах, гэмтэх бэртэх шархдар бүр амь насаа ч алдах эрсдэлд алхам бүрдээ тулгарч байна. Урьд хэдэнтээ ял эдэлж байсан Отгонжаргал гэдэг танхай эр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р багт Түнхэлийн хоёр цагдаад буу тулган хээр аваачиж дарамталсан хэрэг үйлджээ. Энэ тухай цагдаа нь “… ажлын өрөөнд орж ирээд Б.Отгонжаргал гэртээ агсам тавьж эхнэрээ зодоод байна гэх дуудлага ирлээ гэхээр нь бид хоёр гэрт нь ороход Б.Отгонжаргал гэрийнхээ хойморын орон дээр урт буу бариад сууж байсан. Бид хоёрыг хараад буундаа 3 ширхэг сум хийж цэнэглээд та хоёрыг ирэхийг хүлээж байлаа, намайг барих гэж оролдвол ална шүү гээд өөдөөс бууныхаа амыг нь чиглүүлэхээр нь бид хоёр айж сандраад ингэж болохгүй, буугаа бид хоёрт өгчих, маргааш авчих гэх зэргээр гуйсан боловч тэрээр өгөөгүй, Миний буу бичиг баримтгүй тул та хоёрт хураалгахгүй, харин наад сандал дээрээ хөдлөхгүй суу гээд үүдэнд байсан хоёр сандал дээр бид хоёрыг суулгасан. Тэгээд эхнэр, хадам руугаа дайрч давшилж байснаа та хоёртой энд биш эзгүй хээр газар очиж учраа олъё гээд бид хоёрыг “бос” гэж босгоод өмнө туун араас буугаа чиглүүлээд гэрээс гарсан. Бид хоёрыг албаны машинд суулгаад өөрөө халиун зүсмийн морь унаад буугаа бариад бид хоёрын хажууд дагаж явсан. Биднийг туун 300 гаруй метр хэртэй явсан. Эзгүй газар очоод биднийг “буугаад ир” гэхээр нь буусан. Бас л буугаа  өөдөөс чиглүүлээд та хоёрыг алчихаад би уул руу зугтаана, хамаг дулаан хувцсаа шуудайнд хийгээд явж байна гэж хэлэхээр нь гуйгаад учраа олъё, гар баръя гэсэн. Тэгэхэд  буутайгаа хүрээд ирэхээр нь буутай хүнтэй гар барихгүй ээ, буугаа тавьчих гэхэд мориныхоо урд бүүргэнд буугаа тохсон. Гэхдээ баруун хөлнийхөө гуталны түрийнээс урт балиус хутга гаргаж ирээд зүүн гартаа бариад баруун гараараа надтай гар бариад “намайг барих гэж оролдвол хутга шаана шүү” гэж хэлээд гар барьчхаад буцаад мориндоо мордсон. Явахдаа Түнхэл тосгонд миний учраа олох хэдэн хүн байгаа, тэдэнтэй учраа олчихоод би зугтаалаа гэж хэлээд давхиад явчихсан. Дуудлагаар гэрт нь очиход Отгонжаргал нь агсам тавьсан байдалтай ширээнийхээ урд талд уур, уцаартай, ширүүн харцтай сандал дээрээ хоёр хөлийнхөө завсар бууныхаа бөгс модыг хийсэн гол төмрийг гараараа бариад сууж байсан. Хадам ээж гэх  настай эмгэн ширээний хойд талд сандал дээр суусан доошоо тонгойгоод уйлаад айсан байдалтай сууж байсан.  Хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж явж байгаад согтуу хүний гарт үрэгдэх шахлаа” гэжээ. Дуудлагаар очсон хоёр цагдаад бие хамгаалах хэрэгсэл мэдээж байсангүй. Агсан эрийн гараас амьд салсан хоёр хэсэг дээрээ ирж Зүүнхараа руу ярин нэмэлт хүч дууджээ. Цагдаад буу тулгасан этгээдийг найзындаа унтаж байхад нь тэр шөнө нь баривчилжээ.

 

NUUTS.mn

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших