Нууц мэдээллийн уурхай

Стив Жобсын бэлэвсэн эхнэр доллард умбан тансаг амьдарч байна

Нийтэлсэн: 2016-04-05 15:40:37

Алдарт "Apple"-ийг үндэслэгч талийгаачийн бэлэвсэн эхнэр Лоурен Пауэлл Жобс нөхрөө амьд сэрүүн байхад ч олон нийтийн өмнө гарч байгаагүй. Түүнийг өдгөө хэрхэн амьдарч байгааг Америкийн "Business Insider" сайт мэдээлжээ. Өдгөө 52 настай Лорен нь анхны Айфоныг гарахаас арван жилийн өмнө буюу 1991 онд Стив Жобстой гэрлэсэн. 2011 онд нөхрөө нас барсаны дараа бүх хөрөнгийг нь өвлөн авсанаар дэлхийн хамгийн баян 50 эмэгтэйн нэг болжээ. Форбесын тооцоолсноор 16,7 тэрбум долларын хөрөнгөтэй болсон тэрээр  l’Oreal (Лилиан Бетанкур), Wal-Mart (Элис Уолтон), Mars (Жаклин Марс), Ferrero (Мария Франко) и BMW (Сюзан Клаттен) нарын дараа жагсаалтын зургаад бичигдэж байна. Лорены хөрөнгийн ихэнхи хэсгийг талийгаач нөхөр нь 7.4 тэрбум доллароор худалдаж авсан "The Walt Disney Co" компаний хувь нь бүрдүүлдэг гэнэ. Өдгөө энэ хувьцаа 12.4 тэрбумаар үнэлэгддэг гэсэн ч нөхрийнхөө үүсгэсэн "Apple" компанид 500 сая долларын үнэ хүрэх хувь эзэмшдэг гэнэ. Стив нь компаниасаа гарахдаа өөрийн 11 хувиа зарсан агаад тэр нь өдгөө 65 тэрбумын үнэлгээнд хүрдэг гэнэ. Нөхрөө бурхан болсоны дараа Лорен нь Пола-Альто дахь найман саяын үнэтэй байрыг нэр дээрээ шилжүүлж авсан. Саяхан тэрээр нөхрийнхөө барихаар төлөвлөж байсан "мөрөөдлийн хотхон"- ы барилгын ажлыг үргэлжүүлэх зөвшөөрөл авчээ. Калифорнийн Вудсайд хэмээх сайхан газар Стив 1985 онд 1,5 мянган акр газар худалдан авч йогийн төв, усан бассейн, цагаан хоолтнуудын зочид буудал зэргийг барихаар төлөвлөж байсан гэнэ. Үүнээс гадна мөн энд байх долоо болон 12 сая долларын үнэтэй хоёр эдлэн газар нь талийгаач нөхрөөс нь ирсэн. Өнгөрсөн жил Лорен нь Малибу арал дээр 12 унтлагын өрөөтэй тансаг байшинг 40 сая доллароор худалдан авчээ. Стивын хэрэглэж байсан 40 саяын үнэтэй "Gulfstream G-V", 60 саяын үнэтэй "Gulfstream G650" загварын хоёр онгоцыг Лорен хөлөглөдөг. Мөн 130 саяын үнэтэй 80 метр урттай Venus усан онгоцоор нь аялдаг.

 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших