Шараа тайлах гэж 20 мянгатын дэвсгэрт хэвлээд баригдсан хэрэг гарчээ
Нийтэлсэн: 2016-04-05 15:22:34
Шартсан эр хүн өргөстэй зарааг алах гэж ямар ч арга хэрэглэхэд бэлэн байдгийг харуулсан хэрэг гарчээ. Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан технологи үйлдвэрлэлийн нэгдлийн эрдэм шинжилгээний ажилтан Ш.Э нь Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан технологи үйлдвэрлэлийн нэгдлийн 226 тоот өрөөнд принтер ашиглан таван ширхэг 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдсэн хэрэгт холбогджээ. Тэрээр хийсэн хэргийнхээ тухай "... хөдөө явж ирээд, хүнд ажил хийж өгөөд хонины мах авч ирсэн.Хэдэн хүмүүстэй жаахан архи уусан байсан. Өглөө нь шартаад ажил дээрээ очоод А4-н цаасан дээр 20.000 төгрөгний дэвсгэрт хэвлэж үзсэн, болмоор юм шиг байхаар нь мөнгө хэвлэсэн. Манай хажуу талын тоглоомын холбоо шинэ принтер авсан байсан юм, Тэр принтэр дээр мөнгө хэвлэж үзсэн.Нийт 10 ширхэг 20.000-тын дэвсгэрт хэвлэсэн боловч 5 нь гологдол болсон, 5 ширхэг нь гайгүй харагдаад байхаар нь хайчилж авсан. 1 ширхэг 20.000-тын дэвсгэртээр нь жимсний худалдагчаас 1 кг алим авсан. Үлдсэн хариулт мөнгөөр нь архи авч уусан. Тэрний дараа ахиад 1 ширхэг 20,000-тын дэвсгэртээр нөгөө худалдагч эмэгтэйгээс юмавах гэж байгаад баригдсан" гэжээ. Сонор сэрэмжтэй худалдагч эмэгтэй "...Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 32-ийн автобусны буудал дээр жимс ногоо зарж байхад орой 20 цагийн үед нэг өндөр эрэгтэй настай хүнс монгол жимс асууж байгаад 20.000 төгрөг өгөөд 3.500 төгрөгний 1 кг алим аваад 16500 төгрөг авч явсан. Тэрний дараа 4 хоногийн дараа гэгээ тасарсаны дараа нөгөө хүн дахин 20.000 төгрөг өгөөд худалдаа хийх гэж байгаад баригдсан ба цагдаагийн байгууллагад 2 ширхэг 20.000 төгрөг өгсөн" Энэ хэргээс болж Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбоо нь бичиг хэрэгтээ зориулан компьютер Ланд төвөөс 550.000 төгрөгөөр авсан өнгөт принтерээ хураалгаж хохирчээ.
НУУЦ.мн
