250 мянгын өртэй эмэгтэйг хүчиндээд өрийг нь "тэглэжээ"
Нийтэлсэн: 2016-04-05 15:14:25
Оросд банк болон ББСБ-ын өр барагдуулагчдын үйлдэл хараа хяналтаас гарч дур зоргоороо авирлах нь хэрээс хэтэрчээ. Сибирийн Истикама хотын нэгэн эмэгтэй "Деньги сразу" хэмээх ББСБ-аас 100 мянган рубль зээлсэн нь хугацаа хэтэрч хүүгийн хамт 250 мянгад хүрчээ. Мөнгө хүүлэгчдийн талд ажилладаг өр барагдуулагчид олон удаа айлгаж заналхийлж нэр төрийг нь ажил болон оршин суугаа газарт гутаан доромжилсон гэнэ. Сүүлдээ өрөө төлөхгүй бол оронд нь биеийг чинь авна шүү хэмээн ил цагаан заналхийлэх болжээ. Өр барагдуулагчид хэлсэн амандаа хүрч эмэгтэйн гэрт дайран орж хүчирхийлсэн тухай шуугиан олныг цочроожээ. Хотын цагдаагийн газрын мэдээлснээр үл таних дөрвөн эрэгтэй өртэй эмэгтэйн гэрт дайран орж нөхрийг нь 17 настай хүүгийнх нь хамт зодсон гэнэ. Улмаар хиймэл эрхтэн ашиглан эмэгтэйг хүчирхийлсэн агаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Хохирогчийн ар гэрийнхэн зээл өгсөн ББСБ-ын өр барагдуулагчдыг сэжиглэж байгаа гэнэ. Зээлдүүлэгч "Деньги Сразу"-гийнхан болсон явдалд харамсаж байгаагаа илэрхийлээд 250 мянган рублийн өрийг нь тэглэсэн гэдгээ мэдэгджээ. Өмнө нь өр барагдуулагчид зээлдэгчийн дөрвөн настайг хүүг шатаасан хэрэг шуугиан тарьж байсан.