Нууц мэдээллийн уурхай

Монголоос хамгийн олон тамирчин Олимпод оролцоно

Нийтэлсэн: 2016-04-04 01:24:45

Бразилийн Рио-де-Жанейрод зуны олимпийн 31 дэх наадам эхлэхэд ердөө 126 хоног буюу дөрвөн сар гаруйхны хугацаа үлджээ. Дэлхийн өнцөг булан бүрт олимпийн эрх олгох спортын төрөл тус бүрийн хариуцлагатай тэмцээнүүд шил шилээ даран үргэлжилсээр байна. Манай улсын хувьд одоогийн байдлаар чөлөөт бөхөөр ес (эрэгтэй тав, эмэгтэй дөрөв), байт харваагаар нэг (эрэгтэй), буудлагаар гурав (бүгд эмэгтэй), марафон гүйлтээр дөрөв (хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй), боксоор дөрөв (бүгд эрэгтэй), нийт 21 эрх өвөртлөөд байгаа юм. Түүнчлэн цагаан хуудсаар усанд сэлэлтийн эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчин Риог зорино. Энэ 23 тамирчин дээр олимпийн оноо цуглуулж буй жүдогийн бөхчүүд маань бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ нэмэгдэх төлөвтэй. Мөн чөлөөт бөх, бокс, байт харваа, хүндийн өргөлт, таэквондо, дугуйн төрлөөр нэмж эрх авах боломж бий.Ер нь 31 дэх олимпод манай улс урьд өмнө байгаагүй өргөн бүрэлдэхүүнтэй, 40 гаруй тамирчинтай оролцохоор байна. Урд нь манай улс “Бээжин-2008”, “Лондон-2012” олимпийн наадамд хамгийн их буюу тус бүр 29 тамирчинтай оролцож байсан билээ.

 

NUUTS.mn

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших