Экс найз хүүхэндээ чатаар гар бууны зураг явуулаад баривчлагджээ
Нийтэлсэн: 2016-04-02 13:22:16
Францын Пьерлатте хотын 22 настай залуу Билал Агулах харилцаа нь тун эвгүй байдлаар салсан экс найз хүүхэндээ чатаар гар бууны зураг явуулаад зургаан сар хорих ялаар шийтгүүлжээ. Цагдаагийн газар түүний үйлдлийг бусдын амь насанд заналхийлсэн хэрэг хэмээн үзэж эрүү үүсгэсэн бол шүүхэд экс найз хүүхийнх нь өмгөөлөгч нь “тэрхүү биелэгдэж магадгүй заналхийллээс болж миний үйлчлүүлэгч оршин суугаа хаяг, гар утасны дугаар бүр ажлаа хүртэл сольж айснаасаа болоод нойргүйдэлд орсон” хэмээн баталжээ. Шүүх өмгөөлөгчийн гаргалгааг үндэслэлтэй хэмээн үзэж найз хүүхэндээ хаягдаад хорсож явдаг залууг мянган еврогоор торгоод зургаан сар хорих ялаар шийтгэсэн байна.
NUUTS.mn
