Ерөнхийлөгч “Монос” Л.Эрдэнэчимэгийг албан ёсоор буруутгалаа
“Монос” Л.Эрдэнэчимэг өөрийн улстөрийн карьердаа нэгэн хар толботой боллоо. Түүнийг нь ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дарж өгсөн. Монголын Эдийн засгийн форум нь гадна дотны хөрөнгө оруулагчидад эдийн засгийн уналтын буруутныг зарлах илчилэх уралдаан маягийн юм болж Ц.Элбэгдорж , З.Энхболд хоёр өрсөлдсөн. Ерөнхийлөгч Тавантолгойн төслийг гацаасан гэдгээ тухайн үед баяртайгаар зарлаж байсан “Монос” Л.Эрдэнэчимэгт хандан “... ъҮнэхээр улстөрчид хариуцлагагүй байгаа. УИХ-ын нэг гишүүн мэдэгдэл хийж байсныг санаж байна. “Би том төсөл зогсоосноороо бахархдаг” гэж. Эм, тарианы мөнгөгүй болоод явж байгаа иргэд, сонгогчдоо тэр УИХ-ын гишүүн бодоогүй л юм байх даа. Иргэд, сонгогчид маань эм, тарианы мөнгөгүй болно. Аягүй бол эмийн санд ирээд “Тэтгэврийн дэвтрээ өгье. Надад миний эмийг өгөөч” гэж өвгөчүүд гуйна. Хүүхэд нь өвдсөн эмэгтэй ирээд халамжийн дэвтэр, төрсний гэрчилгээг нь бариад “Хүүхдийн минь тариаг өгөөч. Илүүчлээч” гэж гуйна. Ингэтлээ мөнгөгүй болчих юм биш биз дээ гэж бодоогүй л байх даа" хэмээн бут авсан.
NUUTS.mn
