Ч.Сайханбилэг: Л.Энх-Амгалан, О.Содбилэг, Н.Номтойбаяр нар компаниуд зээл авсан
Саяхан болж өнгөрсөн Эдийн засгийн форумд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлсэн үг шуугиан тарилаа. яах аргагүй олны анхаарал татав. Тэрбээр, “Өнөөдрийн байдлаар Засгийн газарт хамаарах нь 4.9 тэрбум ам.долларын зээл байна. Засгийн газарт хамаатай энэ мөнгөнөөс МАН-ын Засгийн үед 2.3 тэрбум орчим ам.долларыг нь улс төрийн зорилготой халамжид бэлнээр тараажээ. Идсэн уусан гээгүй шүү, битгий мушгиарай. Харин сүүлийн дөрвөн жилд АН-ын Засгийн үед ийм хэмжээний мөнгийг ард түмэндээ хувааж өгөөгүй боловч бүтээн байгуулалтад зарцуулж, зам барилга дэд бүтэц, үйлдвэр барьжээ. “Еэвэнгийн нөгөө тал нь хаана байна” гэдэг шиг Өрийн тал нь хаачив гэж асуух байх. Энэ өрийн үлэмж хэсэг нь нэг талаас Монгол Улсын өр мэт харагдах боловч нөгөө талаас Засгийн газарт огт хамаагүй юм. Эдгээр нь УИХ-ын гишүүн Энх-Амгалангийн Эм Си Эс компани, УИХ-ын гишүүн Номтойбаярын Мак компани, УИХ-ын гишүүн Содбилэгийн НИК, Петровис компани зэрэг Монголын олон олон хувийн компанийн авсан зээл юм. “Өнөөдөр та нар биднийг нураана, маргааш бид нар та нарыг нураана, нөгөөдөр дараагийн ээлж ирнэ гэдэг чөтгөрийн энэ тойрог биднийг мөхөл рүү хөтөлж байна.Үүний үр дагаварт өнөөдөр сайн нэртэй эрх баригч ч алга, сайн рейтингтэй сөрөг хүчин ч алга, бусдыг орлох гурав дахь хүчин ч эвээ олохгүй нь, босоо Ганбаа нь ч хэвтээд өглөө.” Өрийн тухай яриагаар өөрсдийгөө өдөж явахын оронд өөрийнхөө тавьсан өрийн дороос өндийж авбал дээргүй юу, улстөрч нөхдөө. Та бүхний өөрсдийнхөө эрсдэлээр авсан өр зээлийг чинь жирийн иргэд харин төлөх ёсгүй гэдгийг энд хатуухан хэлчихье. Айлгах тактик гэдэг барууны телевизэд нэвтрүүлэг байдаг, харин Ардын нам ардаа айлгах тактикаар сонгуулийн компаниа хийх шаардлагагүй гэдгийг энд зориуд онцолъё. Сонгуулийн компани нэг өдөр л дуусна. Монгол Улсын нэр хүнд имиж дуусахгүй үргэлжилнэ гэдгийг санацгаа. Айл гэр, аж ахуйн нэгж, засаг төр зээл авч л байдаг, ажлаа амжуулаад төлж л байдаг нь амьдралын жам. Саяхан манай Засгийн газар ОХУ-д төлөх их өрийн үлдэгдлийг төлж дуусган өрөө цайруулсныг энд сануулахад илүүдэхгүй буй заа. Ийм учраас харилцан бие биеэ нураадаг чөтгөрийн тойргийн гинжийг өнөөдрийн энэ гогцоон дээр л таслахыг уриалж байна. Өнөөдөр та нар биднийг нураана, маргааш бид нар та нарыг нураана, нөгөөдөр дараагийн ээлж ирнэ гэдэг чөтгөрийн энэ тойрог биднийг мөхөл рүү хөтөлж байна.Үүний үр дагаварт өнөөдөр сайн нэртэй эрх баригч ч алга, сайн рейтингтэй сөрөг хүчин ч алга, бусдыг орлох гурав дахь хүчин ч эвээ олохгүй нь, босоо Ганбаа нь ч хэвтээд өглөө. Ерөнхий сайдын хувьд хэлэхэд нэг өдөр л зэс, алт, нүүрс, төмрийн үнэ гэнэт өсдөггүй л юм бол байдал энэ хэвээр өнөө маргаашдаа үргэлжилнэ. Биднийг сонгоод өг, тэгвэл хямралаас гаргаад өгнө, өргүй болгоод өгнө гэж байгаа нь харин бүгд худал” хэмээн ярьсан.
NUUTS.mn
