Сүхбаатарын Халзан сумын ЗДТГ-ын дарга нь Засаг даргаа зоджээ
Нийтэлсэн: 2016-04-01 01:04:58
Саяхан зүүн бүс нутгийг илбэн тохинуулаад ирсэн Ерөнхий сайдад хамгийн их магтагдсан нь Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь байлаа. Гэхдээ энэ аймагт олон түмний нүднээс далд юу болдогийг харуулсан явдал цагаан сарын өмнхөн болсон аймгийн удирдах ажилтны зөвлөлгөөний үеэр болжээ. Бүх сумын Засаг дарга, орлогч, ЗДТГ-ын даргын хамт оролцсон энэ зөвлөлгөөний дараа аймгийн ЗДТГ-ын буудалд “уламжлалт” архидалт болжээ. Архидалт салаавч тэгээд зодоон нь манай төрийн албан хаагчдын нэрийн хуудас болсон гэхэд хилсдэхгүй. Аймгийн ЗДТГ-ын хашаан дотор Халзан сумын ЗДТГ-ын дарга Б.Анхбаяр нь сумын засаг дарга Цээмаа руу салаавч гарган дайрч алгадаж зоджээ. Болсон явдлын тухай тэрээр “...2016 оны 2-р сарын 18-нд аймагт болох удирдах ажилтны зөвлөгөөнд засаг дарга, мэргэжилтэн, орлогч дарга бид нар ирсэн. Ингээд зөвлөгөөний дараа Тамгынгазрын дарга нар үлдэж хуралдсан. Тэндээсээ гараад Аймгийн тамгын газрын буудал рууороход тэнд мэргэжилтэн Батбэх байсан.Ингээд бид буудалд машинаа хүлээх зуур ганц нэг шил архи уусан. Дарга явна гээд гарах гэж яваад цагдаад журамлагдаж нэг цаг хэртэй саатсан байсан. Ингээд биднийг дотроос гарч ирэхэд дарга биднийг архи ууж 3 цаг хүлээлгэлээ гээд загнасан. Би хэлэхдээ та намайг дандаа доош нь хийдэг гэж хэлээд баруун гараараа нэг удаа алгадсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би даргаасаа минийтүмэн буруу гээд удаа дараа уучлалт гуйсан. Эмчилгээний зардал 409.620 төгрөг төлсөн” гэжээ. Харин зодуулсан Засаг дарга Г.Цээмаа нь “...орой ажил дуусаж хамт ирсэн Тамгын газрын дарга Б.Анхбаяр, мэргэжилтэн Батбэх, орлогч дарга Энхтулга, эмнэлгийн тогооч Б.Буд, жолооч Мөнх-Учрал нарын хамт буцахаар болоод аймгийн Засаг даргын Тамгын газрын үүдэнд тамгын дарга Б.Анхбаяр, мэргэжилтэн Батбэх нар архи ууж алга болчихоод 3 цаг 30 минутхүлээлгэж байгаад 01 цагийн үед Тамгын газрын байрнаас гарч ирэхдээ согтуу байхаар ньби засаг даргын хувьд тэр хоёр хандаж “та хоёрыг 3 цаг 30 минут хүлээлээ, арай дэндэжбайгаа юм биш үү “ гэж хэлтэл тамгын дарга машин дотор над руу агсарч “ чинамайг доош нь хийдэг, Засаг даргын зөвлөлийн хурал дээр намайг хоёр хүүхнээр доромжлуулсан” гэх зэргээр хэл амаар доромжилж над руу салаавч өгч байснаа шууд шанаа руу 1 удаа алгадаж зодсон” гэжээ. Халзан сумын орлогч дарга Энхтулга нь “... Тухайн үед би Сүхбаатар сумын засаг даргын машинд сууж байтал Сүхбаатар сумын засаг даргын орлогч Батсүх надад Энхтулга ахаа танай машинд зодолдоод байх шиг байна гэж хэлэхээр нь би буугаад ирэхэд манай тамгын дарга Б.Анхбаяр, Сүхбаатар сумын засаг дарга Эрдэнээ нар машинаас бууж ирэхэд Эрдэнээ дарга чи эмэгтэй хүнтэй ингэж харьцаж болохгүй, танай засаг дарга шүү гээд маргалдаж байсан. Сүүлд нь Засаг дарга Г.Цээмааг машинд тамгын дарга Б.Анхбаяр хэрүүл маргааны улмаас алгадаж зодсон юм билээ” гэжээ. Харин ЗДТГ-ын даргатайгаа хамт архидсан мэргэжилтэн М.Батбэх нь “...Засаг дарга Г.Цээмаа бид нарыг загнасан байх. Тухайн үед дарга 3 цаг хүлээлээ гээд муудалцахад Б.Анхбаяр дарга чи муу удаа дараа намайг доромжилдог. Хамт бензин тос хийж ирчихээд хүлээж болдог юм байгаа биз дээ гэж маргалдаж байгаад урд талын суудал дээр сууж байсан засаг даргыг нэг удаа алгадсан” гэжээ.
NUUTS.mn
