Нууц мэдээллийн уурхай

Тачаангуй оюутан бүсгүй Путинээс тансаг байр авсан нь шуугиан дэгдээлээ

Нийтэлсэн: 2016-03-31 23:48:09

Оросын ерөнхийлөгч Путинээс Москва хотын баячуудын хороололд байр авсан дөрвөн эмэгтэйн шуугиан дэгдээд байна. Энэ талаар эрэн сурвалжилсан баримт материалыг  Reuters  цацжээ. Хамгийн түрүүнд Кремль албан ёсоор мэдэгдэл гаргаж байр авсан бүсгүйчүүдийн тухай мэдээллийг няцаасан. Харин  Reuters -ын баталснаар Петербургийн бизнесмэн Григорий Баявский нь Путины бага охин Катерина Тихонова, Путинтай холбоотой хэмээн шуугиулдаг Алина Кабаевагийн хоёр эмэгтэй хамаатан болон Оросын ЕТГ-аас гаргасан баярын мэндчилгээнд зургаа авахуулсан оюутан бүсгүй нарт үнэтэй байр өгсөн гэнэ. Тэдгээр байрнууд нь бүгд Москвагийн баячуудын хороололд байдаг аж. Агентлагийн мэдээлснээр “Путины эртний анд бизнесмэн Григорий Баявский нь дээрхи эмэгтэйчүүдэд үнэтэй үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн болон зарсан байх өндөр магадлалтай байна. Үүний нэг баримт нь Путины бага охин Катерина Тихоновагийн нэгэн компаний хөрөнгийн жагсаалтад Баявскийн эзэмшдэг үнэтэй хаус орсон нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээр батлагдсан” гэжээ. Баявский нь 2006 он хүртэл Петербургийн төрийн өмчит нэгэн том компаний үл хөдлөх хөрөнгө хариуцсан дэд захирлаар ажиллаж байжээ. Дараа нь Путины багын анд гэгдэх Аркадий Ротенбергийн хамтаар тансаг зэрэглэлийн орон сууцны барилгын салбарт орсон гэнэ. Агентлагийн баталж байгагаар Баявскийн компани нь улсын зургаан тэрбум рубль буюу 89 сая долларын захиалгийг сүүлийн хоёр жилийн дотор авч чаджээ. Түүнээс Путины амраг гэгдэж байсан Алина Кабаевагийн эмээ 81 настай Анна Зацепиллина болон дүү Лейсон Кабаева нар нь байр авчээ. Мөн Москвагийн Их сургуулийн оюутан, Путины сураталчилгаанд байнга зургаа авахуулдаг 23 настай Алиса Харчёвой байр авсан гэнэ.

 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших