“EgyptAir”-ын онгоцыг барьцаалагчтай селфийдсэн хүмүүс алдаршжээ
Нийтэлсэн: 2016-03-31 23:21:26


3-р сарын 29 -нд Кайрын Их сургуулийн түүхийн профессор Сейф ад-Дин Мустафа нь “EgyptAir” компаний Александрия хотоос Кайр нисэж байсан онгоцыг бөмбөг дэлбэлнэ хэмээн сүрдүүлж хүчээр Кипрд буулгасан. Нисэх буудалд удтал яриа хэлэлцээр хийсний дараа барьцаалагч профессор эрх баригчидад бууж өгч зорчигчдыг чөлөөлсөн. Өдгөө бүтэн өдөр дэлхийг цочроосон энэ хэргийн зарим учиг тайлагдаж байна. Гайхалтай нь нас тогтсон энэ хижээл эр эхнэрээсээ салахдаа тулсан, гэр бүлээ аврахын тулд салж байгаа эхнэрдээ ямар их хайртайгаа харуулах гэж онгоц барьцаалсан хэмээн мэдүүлжээ. 16 настнуудаас л гардаг үйлдлийг хийсэн профессор нь тэсрэх бодистой жихад бүс бүслэн онгоцонд сууж дэлбэлнэ гэж сүрдүүлсэн ч түүнд үнэндээ ямар ч бөмбөг байгаагүй, харин айлгаж байжээ. Онгоц барьцаалсан үедээ тэрээр зорчигчидтой нь эелдэг зөөлөн харьцаж заримтай нь бүр селфийдсэн аж.
