Ерөнхий сайдын зөвлөх Р.Эрдэнэбүрэнг саатуулсан нь үнэн гэнэ
АН-ыг бас нэгэн том баривчилгаа дайрлаа. Барилга хот байгуулалт, Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Р.Эрдэнбүрэнг АТГ-аас баривчилсан байна. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт сэжиглэн саатуулжээ. Тэрээр Дундговь аймагт нэр дэвшихээ зарлаад байсан. Энэ нь мэдээж “Мон-Уран”-ы Б.Наранхүүд таалагдаагүй. Түүнээс гадна Г.Эрдэнбүрэнг намдаа татварын нэлээд өртэй байсан гэх мэдээлэл байна.
