УИХ-ын дарга З.Энхболдыг Дарханы Л.Наранбаатар гутлаар чулууджээ

Монголын эдийн засгийн форумын хаалтын үеэр монголчууд гадныханд тун сайхан үзүүштэй шоу харууллаа. Хамгийн сүүлд Америкийн ерөнхийлөгч асан Жорж Буш гутлаар шидүүлснээс хойш ийм явдал бараг гараагүй. Форумын хаалтад оролцон үг хэлж байсан УИХ-ын дарга З.Энхболд руу Дарханы АН-ын дарга Л.Наранбаатар нь ъМонголын эдийн засгийг та нар дампууруулсан. Эдийн засгийг сөхрүүлсэн та нар энэ индэр дээрээс үг хэлэх эрхгүйъ гэхчлэн дайрч гутлаа шиджээ. Хамгаалалтынхан дор нь барьж аван заалнаас гаргаад баривчилсан. УИХ-ын дарга нь нэгдүгээр зэргийн хамгаалалтанд байдаг агаад үүнийг халдлага гэж үзэж байгаа аж. Түүнээс гадна нисдэг гутал нь АН-ын дотоод зөрчлийг харууллаа. Л.Наранбаатар нь Дарханы АН-ын даргын суудлын төлөө “Шонхор” фракцын Дашуудтай жил үргэлжилсэн ширүүн тулаан хийсэн. Энэ явцад З.Энхболд нь Л.Наранбаатарыг цагдаагаар шалгуулж байсан удаатай.
NUUTS.mn
