Нууц мэдээллийн уурхай

М.Энхболд: МАН, Хятадын Коммунист намын ижил төстэй шинж чанаруудыг баярлан талархан хүлээн авч байна

Нийтэлсэн: 2016-03-31 05:50:35

Монгол улс улам бүр Хятадын хавсарга болж байна. Үүнийг нь манай харалган улстөрчид дэврээж луугийн энгэрт биднийг наалдуулсаар байна. Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын парламентийн дэд дарга Миеэгомбын Энхболдоор ахлуулсан Монголын төлөөлөгчдийг 2016 оны ИйИ сарын 29-ний өдөр Хятадын Коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Лью Юншан Бээжин хотод хүлээн авч уулзлаа. Хятадын Коммунист Намын дээд удирдлагуудын нэг Лью Юншан Мягмар гаригт Монгол Улстай нам хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн чухлыг цохон тэмдэглэв.  Уулзалтын үеэр, Энхболд тэргүүтэй төлөөлөгчдөд зориулан Хятадын хууль тогтоох дээд байгууллага болон үндэсний зөвлөх хорооны энэ оны хамтарсан хурал буюу “Хоёр чуулган” хэмээн нэршсэн нэгдсэн чуулганы үр дүн болоод Хятадын таван жилийн төлөвлөгөөний тухай товч танилцуулгыг хийсэн байна.  Байнгын хорооны гишүүн хэлсэн үгэндээ, Хятад улс дэлхий дахинд шинэ боломжуудыг нээж өгөх нээлттэй, харилцан ашигтай хөгжлийн хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байгааг цохон тэмдэглээд, ХКН-ын зүгээс МАН-тай дээд түвшинд хамтран ажиллах, харилцааг хөгжүүлэхэд чиглэгдсэн бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэл эрмэлзлэл дүүрэн байгааг мэдэгдэв. Хоёр намын ижил төстэй шинж чанарууд болон хамтын ажиллагааны чиглэлүүдийг талархан хүлээн авахын ялдамд хоёр орны хамтын ажиллагаанд Хятадын таван жилийн төлөвлөгөө чухал үүрэг гүйцэтгэж, шинэ боломжуудыг бий болгоно гэдэгт итгэлтэй байгаагаа Энхболд мэдэгдсэн байна.  Түүнчлэн намуудын хамтын ажиллагааг цаашид улам эрчимжүүлэн, Хятад-Монголын хамтын ажиллагаа шинэ түвшинд гүнзгийрэн хөгжинө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна гэжээ. МАН сонгуульд ялбал Хятадын Коммунист нам  Монголд нөлөөгөө улам өргөжүүлэх нь тодорхой болжээ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших