Тэрбумтны захиалгаар 650 тонн жинтэй модыг тэнгис дамжуулан тээвэрлэжээ
Гүржийн экс ерөнхий сайд, тэрбумтан Базин Иванишвилигийн захиалгаар маш ховор модыг тэнгис дамжуулан тээвэрлэж дараа нь хувийн цэцэрлэгт хүрээлэнд нь аваачиж суулгажээ. 50 мерт өндөр үндэсийн хамт бараг 650 тонн жин татах энэ модыг Кавказын Аджири хэмээх нутгаас ухан аваад тусгай зориулалтын ачааны тэргээр тээвэрлэн тэнгисийн боомтод хүргэжээ. Тэндээсээ мөн л тусгай ачааны усан онгоцоор 35 км тээвэрлэж Гүржийн Шектевили гэдэг газарт хүргэсэн гэнэ. Тэнд тэрбумтан ерөнхий сайд асан хувийн цэцэрлэгт хүрээлэн барихаар их хэмжээний газар худалдан авчээ. Гүржийн сөрөг хүчин үүнийг эсэргүүцэж байгалийн маш ховор модыг хуль бусаар ухан авч Аджири нутгийн онгон байгалийг хохироосон хэмээн буруушааж байна.
