Хар арьст Венстоны хар тамхи Монголд 10 удаа ороод 11 дэх дээрээ баригджээ
Нийтэлсэн: 2016-03-31 03:13:42
Хятадын Бээжинд хар тамхины наймаа хийдэг хар арьст Венстон гэдэг эр байдаг аж. Тэрээр монгол зууччлагч нараараа дамжуулан Монголд хар тамхи буюу мөсийг 10 удаа амжилттай оруулжээ. Харин 11 дэх удаад нь манай цагдаагийн гараас мултарч чадсангүй баригджээ. Үсчин мэргэжилтэй, С. Баярмаа нь Дорнодын Мөнх-Эрдэнэ гэдэг бүсгүйтэй хамтран Венстоны хар тамхийг үргэлжилсэн “мөс” гэх м а н с у у р у у л а х б у ю у с э т г э ц э д н ө л ө ө л ө х б о д и с, дельта-9-тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрүүлжээ. Энэ бүлэглэлийн зохион байгуулагч нь Баярмаа, гүйцэтгэгч нь Мөнх-Эрдэнэ байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ. Гүйцэтгэгч нь хэргийн тухай “...2014 оны 5-р сарын 15-нд Замын-Үүдээр гарч Эрээнээр Бээжин явсан.Миний гадаад паспортыг Баярмаа, Гомбо-Очир нар таньдаг хүнээрээ гаргуулж өгсөн. Би урагшаа ганцаараа явсан. Надад гар утас өгөөд Хятадад очоод 100 юанаар сим худалдажаваад эгч рүүгээ дохиорой тэгээд би бүгдийг нь зааж өгнө гэж хэлж байсан. Тэгээд хятад дугаар аваад Баярмаа эгч рүү ярихад Жанкумин гэх газрын АБЦ банкны өмнө очиж зогсоход нэг хар арьстай залуу ирэхэд нь өгсөн мөнгийг нь өгөхөд чипсний савтай зүйл өгснийг нь авсан. Баярмаа эгч тэр хар арьстай хүнтэй Монголоос ярьчихсан юм шиг байсан.Би өгсөн зүйлийг нь аваад маргааш нь буюу 5 –р сарын 16-ны өдөр Монгол руу оржирсэн. Би тэр чипсний савтай зүйлийг гар цүнхэндээ хийгээд хятад, Монголын гаалиаршалгуулаад орж ирсэн. Намайг шалгаад мэдээгүй. Монголд ирээд орой нь хорооллын тэндэх зочид буудалд ороод Баярмаа эгчид нөгөө зүйлээ өгсөн. Маргааш нь дэлгүүр дагуулж явж хувцас хунар авч өгч хоолонд орсон. 2014 оны 05 дугаар сарын 18-ны өдөр намайг дахиад нөгөө юмандаа яваад ир гээдБээжин рүү явуулсан. Би 19-нд Бээжинд очоод нөгөө хар арьстай хүнд авч очсон мөнгөөөгөөд оронд нь ууттай мөс авсан. 3-5 ууттай мөс байсан. Надад бэлдсэн юань уутанд хийгээд өгдөг байсан. 20-нд Монголд буцаж ирсан. Гаалиар оруулж ирэхдээ мөн чипсний хайрцагт хийгээд шалгуулаад оруулж ирсэн. Авчирсан зүйлээ Баярмаад өгсөн. Дараа нь 6 дугаар сарын 23-нд яваад Замын-Үүдээр Бээжинд очиод хар арьстай хүнээс ууттай зүйлээ аваад 24-нд Монголд орж ирсэн. Авчирсан мөсөө Баярмаад өгсөн. Миний авчирсан мөсийг 1 граммыг 500.000 төгрөгөөр зардаг байсан. Дараа нь 7 дугаар сарын 19-нд Буянт-Ухаагаас онгоцоор шууд Бээжинд очоод нөгөөавдаг хар арьст Вистон гэх хүнд авчирсан юаныг өгөөд 5-6 уут мөс гэх хар тамхи авсан. Нэгуут нь 10 грамтай байдаг байсан. 7 дугаар сарын 20-нд Замын у1198 .үдийн гаалиар Монголд орж ирсэн. Уг мөсийг ууттай чихэр дунд хийсэн байсан. Тэр чигээр нь Монголд авчираад Баярмаад өгсөн. Дараа нь 10 дугаар сарын 07-нд Буянт-Ухаагаар Бээжинд онгоцоор очсон. Намайг тэнд оч гэж утсаар хэлдэг би такси бариад жолоочид нь утсаа өгөөд яриулдаг байсан. Тэгээднөгөө хар арьст залууд ууттай мөнгөө өгөөд оронд нь чипсний савтай мөс гэх хар тамхиөгсөн. Баярмаа надад бэлдсэн мөнгө өгч явуулаад Бээжинд надад бэлдсэн савтай мөс гэх зүйлийг өгөөд би авчирдаг байсан. 10 дугаар сарын 09-нд Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх цэгээр нөгөө мөсөө аваад орж ирээд ирсэн өдрөө Баярмаатай уулзаад өгсөн. 11 дүгээр сарын 09-нд Буянт-Ухаагаар гарч Бээжинд очсон. Тэндээс нөгөө хар арьст залуутай уулзаад ууттай мөнгө өгөөд оронд нь төмрөн савтай мөс аваад 11 дүгээр сарын 11-нд Замын-Үүдээр орж ирсэн. Ирсэн өдрөө Баярмаатай уулзаад авчирсан зүйлээ өгч байсан. 11 дүгээр сарын 18-нд Замын-Үүдээр гарч Бээжинд очсон. Тэгээд хар арьст залуугаас шар ууттай мөс аваад мөнгөө өгсөн. Тэр мөсөө үсний тосны саванд хийгээд 21-нд Замын-Үүдээр орж ирсэн. Үсний тосны саванд хийх санааг Баярмаа эгч гаргасан. Надад шагнал гээд бага багаар миний Хаан банкны данс руу мөнгө хийдэг байсан. Дараа нь 12 дугаар сарын 29-нд Буянт-Ухаагаас Бээжин рүү явуулсан. Онгоцны тийзийг Баярмаа эгч захиалж авчирдаг байсан. Тэгээд нөгөө хүнээсээ 12 бил үү 13 уут мөс аваад мөн үсний саванд хийгээд Замын-Үүдээр 31-нд Монголд орж ирсэн. Баярмаад Баянбүрдийн тэнд гэртээ байхад нь оруулж өгсөн. Надад шагнал болгож дансаар 100.000 төгрөг өгч байсан. Дараа нь 2015 оны 05 дугаар сарын 24-нд Буянт-Ухаагаар Бээжинд очсон. Бээжинд очоод нөгөө хүнээсээ 8 уут мөсийг үсний сэнсний ард хийгээд 27-нд Замын-Үүдээр Монголд орж ирээд хот руу явах зардлын мөнгө байгаагүй болохоор Баярмаа эгчээс дансаар 50.000 төгрөг аваад жижиг тэргээр хотод орж ирсэн. Хотод ирээд Баярмаа эгчийн амьдарч байсан 4 замын Рамада зочид буудлын орон сууцанд очоод гэрт нь орох үедээ цагдаа нарт баригдсан. Мөнгө төгрөг хэрэгтэй байсан учраас эхлээд сайн дураараа хийсэн. Үсний сэнсэнд хийх санааг бид хоёр вэчат-р хоорондоо харилцаж байгаад хийсэн... Хятадаас оруулж ирдэг хар тамхи, мансууруулах бодисыг авах мөнгийг Баярмаа эгч надад бэлнээр өгдөг байсан.. Сүүлд 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр авч явсан мансууруулах бодисны мөнгийг С.Баярмаа эгч надад карт өгсөн байсан. Түүнийг Бээжинд очоод хар залуугаар уншуулаад мөнгийг нь өгсөн. Тэр залуу 10-аад мянган юань авсан. 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Хятад руу онгоцоор явсан замын зардлыг Баярмаа эгч төлсөн...Хятадын юнион картны хувьд Баярмаа эгч бид хоёр хамт явж байгаад Ариунаа гэдэг найзаас нь очиж 2 ногоон карт авсан. Баярмаа эгч Вестэнээс хар тамхи авахдаа жинхэнэ мөн бишийг нь өөрөө хэрэглэж мэдээрэй, тэгэхгүй бол наад хүн чинь мөнгө төгрөгийг чинь аваад алга болно шүү гэдэг байсан. Хар тамхи жинхэнэ нь болохоор хэрэглэсний дараа орой нойр хүрдэггүй” гэжээ.
NUUTS.mn
