6 тэрбумыг идсэн банкны захирал хатагтай яаралтай жирэмслээд ялаас чөлөөлөгдлөө
Нийтэлсэн: 2016-03-29 04:08:09
.jpg)
Москва хотын Басманны дүүргийн шүүх дампуурсан “Огни Москва” банкны тэргүүн дэд захирал Мария Рослякыг хадгаламж эзэмшигчдийн зургаан тэрбум рублийг ашиглан шамшигдуулсан хэрэгт буруутган дөрвөн жилээр хорих оноосон атлаа ял эдлүүлэхийг нь 14 жилээр хойшлуулжээ. Шүүхийн шийдвэр олон нийтийн болон сөрөг хүчний дургүйцэл шүүмжлэлийг дэгдээгээд байна. Экс захирал хатагтай нь дөрвөн настай хоёр ч хүүхэдтэйн дээр өдгөө арван сартай жирэмсэн тул хорих ял эдлүүлэхийг нь ийнхүү хойшлуулсан хэмээн шүүхээс тайлбарлажээ. Бага насны хоёр хүүхдийх нь эцэг нь өмнө Москва хотын орлогч дарга, өдгөө Думын Хянан шалгах хорооны аудитор Ютий Росляк аж. Түүнийг экс эхнэрийнхээ идсэн мөнгөн дүнг дарагдуулахад нөлөөлсөн, дампуурсан банкны хадгаламж эзэмшигчид 10 гаруй тэрбум рублээ алдсан хэмээн хохирогчид гомдол гаргажээ. Захирал хатагтай хэрэг дэгдэнгүүт жирэмслэсэн агаад хүүхдийнхээ эцгийг нууцалж байгаа гэнэ. Тэрээр том хүүхдээ 14 нас хүртэл нь ял эдлэхээргүй болжс энэ хугацаандаа ахин хүүхэд гаргавал ялаас бүрмөсөн чөлөөлөгдөж ч магадгүй аж. Түүний энэ аргыг “Воруйте и размножайтесь” хэмээн нэрлэжээ
