Нууц мэдээллийн уурхай

“Чингис хаан” нисэх буудлын гаалиар мансуурсан эмэгтэй орж ирээд баригджээ

Нийтэлсэн: 2016-03-29 02:33:36

Монголын хар тамхичид мансуурагчид хар тамхиа нууж орж ирдэг байсан бол өдгөө өөрсдөө  мансуурсан орж ирдэг болжээ. Хогконг явж наймаа хийдэг гэх 33 настай эмэгтэй Д.Ган... нь Хонконгод  байх хугацаандаа 1971 оны НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2-р жагсаалтанд багтсан Метамфатамин гэх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, Хонконг-Улаанбаатар чиглэлийн МИАТ-ийн ОМ-298 дугаарын онгоцоор Чингис Хаан нисэх онгоцны буудал, Буянт-Ухаа боомт дахь гаалийн шалган нэвтрүүлэх цэгээр 1971 оны НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2-р жагсаалтанд багтсан 3,4 грамм метамфатамин гэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. Гааль хилээр мансуурсан чигээрээ орж ирсэн хэрэгтэн нь “...Улаанбаатараас хувиараа Хонконг руу ганцаараа явсан. Тэнд очоод гуравадхь хоног дээрээ шөнийн клубд гадаад эрэгтэй хүнтэй танилцсан. ... Тэр  надад кристал мед гэдэг мансууруулах бодис байна хэрэглэж үзэх үү, үүнийг хэрэглэвэл мансуурдаг, химийн хамгийн хүнд бодис орсон гэж хэлж байсан. ... Тэгээд бид хоёр буудалд тухайн цагаан өнгийн мөс шиг зүйлийг шилэн гаансанд хийж хайлуулж, утааг нь сорж хэрэглэсэн. Надад мансууруулах төрлийн мөс гэдгийг хэлсэн. Тэгээд надад хэрэглээрэй гээд жижиг ууттай цагаан зүйл өгснийг аваад буудалдаа харьсан. Замаараа Жордон дэлгүүрээс шилэн гаансыг худалдаж авсан. Тэгээд би буудалдаа ганцаараа 6-7 хоног хэрэглэсэн. ... таалагдаад Монголд хэрэглэмээр санагдаад аваад ороод ирсэн. Би өөрөө татаж хэрэглэх гэж оруулж ирсэн...”.” гэжээ. Харин мансуурсан эмэгтэйг илрүүлсэн гаальчин нь “...Хонконг-Улаанбаатар чиглэлийн МИАТ онгоцноос буусан Монгол улсын иргэн Ган...-ийг гаалийн хяналтын бүсэд явж байхад нь камерын хяналтаар ажиглаж байхад биеийн байдал нь хэвийн бус санагдаад очиж биеийн байцаалтыг шалгахад, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй мөртлөө хэл ярианд өөрчлөлт орсон, хэл яриа нь дальдарсан байдалтай байсан. Тэгээд би гар тээш болон биед нь нарийвчлан үзлэг хийхээр шийдэж тусгай өрөөнд оруулсан. Тэгээд би хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан гар тээш ачаанд үзлэг хийсэн. Үзлэгийн явцад хар өнгийн үүргэвчний гадна талын дээд халааснаас сэжиг бүхий хоёр жижиг ууттай зүйл гарч ирсэн. Уг гарч ирсэн зүйлийг анхан шатны тестерээр шалгаж үзэхэд хар тамхи мансууруулах бодис байна гэж өнгө зааж гарсан. Ингээд цагдаагийн байгууллагад мэдэгдэж дуудсан” гэжээ

 
NUUTS.mn
 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших