Нууц мэдээллийн уурхай

Порно жүжигчнээс улстөрч болсон Чиччолина

Нийтэлсэн: 2016-03-28 05:29:02

Манайд урлагийнхан улстөр лүү бөөнөөрөө орж байна. Харин улстөрөөс урлаг руу орж байгаа нь “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай гэнэ.  Алдарт жүжигчин Холливудын “булчин шөрмөс” Арнольд Шварцнеггер Калифорни мужийн амбан захирагчаар сонгогдож байсан. Тэгвэл хамгийн нэр муутай гэдэг порно  киноны салбараас улстөрд ороод хамгийн өндөр амжилт гаргасан нь Италийн насанд хүрэгчдийн кино үйлдвэрлэлийн салбарын од Чиччолина буюу Илона Шталлер юм. Италийн парламентэд сонгогдож 1982-1992 онд гишүүнээр ажиллаж гайхалтай нь энэ хугацаандаа порно кинонд тоглосоор л байжээ. 1992 онд гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусахад порно  үйлдвэрлэлээс албан ёсоор “зодог тайлж” улстөрд эргэлт буцалтгүй орсон. Тэрээр парламентийн гишүүнээр ажилласан дөрвөн жилийн дотор 12 хууль санаачилан батлуулсан нь манай эмэгтэй гишүүдийн бүлгийн зарим хатагтай нараас ч өндөр ажлын үзүүлэлт юм. Тэдгээр хуулиуд нь голдуу нийгмийн халамж хүүхэд эмэгтэйчүүдэд зориулагдсан байсан. Гэхдээ салбарынханхаа лоббийг бас хийгээд авсан гэдэг. Гишүүн Чиччолинагийн санаачилга зүтгэлийн ачаар ахлах сургууль болон шоронд бэлгийн хүмүүжлийн хичээл нь сургалтын хөтөлбөрд нь албан ёсоор багтан орсон. Парламентэд “Дурлалын эвсэл” гэдэг бүлэг байгуулж эмсийн хүрээлэнг хуульчилах, цэцэрлэгт хүрээлэнд загас наадуулахийг зөвшөөрүүлэх гэж дөрвөн жилийн турш тэмцжээ. Дэлхийн энх тайвны төлөө дайсагнагч талуудыг эвлэрүүлэхийн тулд Саддам Хусейн, Осама бин Ладентэй унтах санал гаргаж байсан. Хэрвээ тухайн үеийн дэлхийн №1 алан хядагчтай энгэр зөрүүлбэл алан хядлагаас нь бүрэн татгалзуулж чадна хэмээн амлаж байсан удаатай. 1985 онд Москвад ирж нэрд гараад байсан Владимир Жириновскийтэй уулзаж нэг шөнийг өнгөрүүлсэн гэдэг.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших