Нууц мэдээллийн уурхай

П.Анужин бичлэгийн хулгайд "Херо" Баатарыг харин Б.Лхагвасүрэн хэнийг хардаж байгаа бол..

Нийтэлсэн: 2016-03-28 02:22:38

"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн бичлэг хулгайд алдагдсан гэдэг. "Херо" Баатар үүнийг маш том бүлэглэл хулгайлсан гэдэг бол хөтлөгч П.Анужин эргээд өөрийг хардаж эхэлжээ. Харин Б.Лхагвасүрэн хэнийг сэжиглэж байгаа бол гэдэг нь сонин байна. 

1. Эвлүүлэг эрээ цээрээ алдаж байна!
 
Амралтын өдөр ийм зүйл бичиж байгаадаа би харамсч байна...FB-ээр Hero-той хамтран гүйцэтгэж байсан "Оюу толгойн гэрээ"-ий тухай дутуу нэвтрүүлгийн хэсгээс , хийлцэж байсан улсад нь ч хэлэхгүй цацаж байна. Дөнгөж сая үзлээ.
 
Энэхүү нэвтрүүлгийг хэн нэгнийг муухай харагдуулах гэж, хүмүүсийг талцуулах гэж хийгээгүй юм. Уг гэрээний бодит байдал, мөн чанарыг ард түмэнд үнэн бодитоор харуулах гэж тухайн гэрээг хариуцан хийж байсан улс нь өөрсдөө санал тавьж, хийж эхэлж байсан билээ. Тэд надаар хөтлүүлэхээ ч өөрсдөө шийдсэн. Гэтэл таслаад таслаад эвлүүлсэн энэ бичлэгт юм бүхэн тэс өөрөөр харагдахаар байна... Би маш их харамсч байна. Сүүлийн үед Херо-д " том бүлэглэл" халдан бичлэгүүдийг хулгайлан эвлүүлж, эрээ цээргүй цацаж байгааг та бүхэн мэдэх билээ! Том бүлэглэл илрэхийг хүлээн, хувь хүний хувьд үзсэн элдэв доромж, гүтгэлэгт хариу өгөхгүй байсаар ирсэнээ ч би энд дурьдмаар байна. Бичлэг хулгайд алдсан шуугиан дэгдэх үеэр түүнд гарч байсан улсыг бултаар элдвээр хараан зүхэж, доромжилж байснаас хэн ийм хулгай, үйлдэл хийв гэдэг дээр хэн ч дуугараагүй гэхэд хилсдүүлэг болохгүй.
 
Хувь хүний дүрс орсон аливаа зүйлийг ашиглах, эвлүүлэх хуулиар хориотой. Хийж дуусаагүй байсан "Оюу толгойн гэрээ"-ий тухай нэвтрүүлгийг ахиад том бүлэглэл хулгайлав уу?!! Эсвэл?!! Хулгайд алдаагүй цацаж байгаа бол би энэ нэвтрүүлгийг хийлцэж, бүтээлцэж байхдаа, уг гэрээний мөн чанар, үйл явц, үнэн мөнийг ард түмэнд дамжуулах чин сэтгэлтэй ажилласнаас хожим хэрүүл, хараалын нэгэн дүр болох гэж тэнд суугаагүй юм шүү! Эвлүүлэг хэтэрч байна!!! Улс төрийн тоглоом, сонгуулийн шоу хийх гэж байгаа бол ажил үүргээ эрүүл сэтгэл зүйгээр гүйцэтгэж байсан эмэгтэй намайг орхи гэдгийг би "Том бүлэглэл" эсвэл Херо интертаймэнтийн хамт олонд мэдэгдэж байна! Миний дүрс гэдэг бол миний өмч!!! Хүний нэр, нүүрийг хууль бусаар ашиглахаа зогсоо!
 
Цаашид "том бүлэглэл" ямар дүрсийг хэрхэн ашиглаж, ажил үүргээ гүйцэтгэж байсан улсыг хэрхэн хэлмэгдүүлэхийг төсөөлшгүй!...хэмээн бичсэн байна.
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших