Нууц мэдээллийн уурхай

Увсын Засаг дарга Д.Цэндсүрэн хар пиарын багийг “бут ниргэх” гээд чадсангүй

Нийтэлсэн: 2016-03-28 01:25:30

Увс “улсад” улстөрийн байдал ороо бусгаа байна. Сонгууь дөхөхийн хэрээр Засаг дарга Д.Цэндсүрэн лүү чиглсэн ил далд дайралт ширүүссэн тул хариу цохилт хийсэн бүтэлгүйджээ. Энэ удаад өөрийг нь цаг ямагт гутаан доромжилж гүтгэж байдаг “хар пиарын” багтай дайтсан аж. Тэрээр “эд бол зохион байгуулалттай хар пиар хийдэг баг” хэмээн С.Анхбаяр, Ц.Гантөмөр, Б.Батбаяр нарыг заагаад ийн гомдол тавьжээ. “...С.Анхбаяр, Ц.Гантөмөр, Б.Батбаяр нар нь Facebook хаяг, цахим сайт зэрэг олон нийтийн нийгмийн сүлжээг ашиглан Увс аймагт янхандалт, биеэ үнэлэлт цэцэглэж байна, үүнийг аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн зохион байгуулж байгаа юм шиг маш ноцтой, илт худал гүжирдлэг, буруу ташаа мэдээ, мэдээлэл цацаж миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг олон нийтийн өмнө унагах, доромжлох, гүтгэх үйлдлийг удаа дараа зохион байгуулалттайгаар хийж, үүнд 73 хүн Like дарж, 30 хүн сomment бичиж, 4 хүн share хийсэн байна. С.Анхбаяр хэлэхдээ “Манайдарга нар биологийн хичээлд сууж байгаагүй юм шиг байна. Манай аймагт үржлийн насны 300-400 хужаа нар гар хангалага хийсээр байгаад байж байна” гэх зүйлийг олон нийтэд нийтэлсэн. Харин Б.Батбаяр “Заримдаа Увсад биш хужаад байгаа юм шиг байна шүү Цэндсүрээн гэж бичсэн мөн заримдаа шөнө оройд охид хүүхнүүдийг татаж чангааж байна” гэсэн байна. Ц.Гантөмөрийн хувьд 400 хятадад газар нутгаа зарсан талаар бичсэн байгаа. “Янхандалт зуучлалт хэрээс хэтэрлээ” гэж бичсэнээ нотлохыг би С.Анхбаяраас шаардаж байна. Ц.Гантөмөр газар нутгаа зарж идэж байгааг тэвчихгүй эцсээ хүртэл үзнэ гэх мэтээр бичсэн. Хүнийг доромжилчихоод дараа нь уучлалт гуйдаг байх хэрэгтэй. Хөөрхөн залуучууд ихдэхээр цөвүүн цаг ирж байгаа гэсэн үг гэж үздэг юм байна лээ” хэмээн нэлээд “гоомой” маягаар үгээ дуусгажээ. Үүнээс үзэхэд “хар пиарын” багт царайлаг залуус ажилладаг бололтой. “Хар пиарынхан” Засаг даргын дайралтыг бүх фронтоор няцаажээ. Ц.Гантөмөр  нь “Увс аймагт янхандалт, биеэ үнэлэлтийг цэцэглүүлэн хөгжүүлж байгаа,энийг Д.Цэндсүрэн хөгжүүлж, цэцэглүүлж байна”  гэсэн зүйлийг бичээгүй гэжээ.  Түүний хэргийг аймгийн прокурор хүртэл шалгажээ.  Харин биднийг зохион байгуулалттай пиарын баг гэдгийг Д.Цэндсүрэн өөрөө эхлээд нотлох ёстой  хариу цохилт хийжээ. Тус аймагт 430 хятад зам барихаар орж ирсэн үнэн аж. Гэхдээ тэд замаа барилгүй өөр газар блок цохиод хашаа бариад эхэлжээ. Цэдэнбал дарга хятадуудыг Монголоос гаргасан атал нутгийнхан нь оруулж байгаад бухимдахдаа хэдэн үг бичсэн гэнэ. С.Анхбаяр  нь мөн л Засаг дарга Д.Цэндсүрэнг хэзээ ч янхандалт, биеэ үнэлэлтийг зохион байгуулсан гэж бичээгүй гэжээ. Харин ч зам барихаар орж ирсэн хятадууд Улаангомын үдэлтийн хаалганы тэнд хашаа, вакум цонхтой байшин барьсаныг баталжээ. Б.Батбаяр нь “Түүхэнд ийм олон хужаа байсныг санахгүй байна шүү. Орой үдшийн цагаар ганц нэгээрээ явсан охид бүсгүйчүүдийг татаж чангаагаад энэ их олон хужаа нарт хэн анхаарал тавих ёстой вэ? Энэ аймагт чинь дарга даамлууд байна уу? Хөдөлмөрийн гэрээгээр орж ирсэн хужаа нар аялал жуулчлал хийж байгаа, аятай байдаг болж, удахгүй Хятадын Увс болох вий дээ. Одоо бүр Улаангомын урд талд байр сууцаа бэлдээд авчихлаа” гэж бичжээ. Тэрээр мөн л хариу цохилт хийжээ.  Түүнийг 2008-2012 онд  Увс аймгийн ЗДТГ-ын  хэвлэл мэдээллийн ажилтнаар ажиллаж байхад Д.Цэндсүрэн аймгийн Ардчилсан намын дарга байсан гэнэ. АН-ын дарга нь байнга л хэвлэлийн бага хурал хийж жинхэнэ “увс хүн” Засаг дарга асан Э.Цасчихэр, хурлын дарга байсан Д.Батсайхан нарыг гүтгэсэн, гүтгэлэгийн чанартай ярьж явахад  нь энэ мэтээр шүүхэд өгч “шалчигнаж” байгаагүй хэмээн өмнөх явдлыг нь сануулаад авчээ. Ийнхүү Д.Цэндсүрэнгийн зохион байгуулалттай хар пиарын багт цохилт өгөх ажиллагаа нуржээ. Аймгийн АН-ынхны ам алдсанаар хар пиарын багийг Увс “улсаас” Улаанбаатарт ирэхэд нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хүлээн авч уулздаг гэнэ.

НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших