Н.Энхбаяр Солонгос нисжээ
АТГ-аас баривчилж магадгүй хэмээн намын нөхдийн хамгаалалт дор Буянт-Ухаад очсон МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн баасан гаригт Солонгосыг зорьжээ. Төрийн ордонд хүртэл түүнийг хайн очиж байсан АТГ хил нэвтрэхээд нь ямар нэгэн саал хийсэнгүй. АТГ болон Н.Энхбаярын хоёрын шидэлцсэн бичиг цаас нь ердөө шоу байсан бололтой. Намын журмын нөхдийнхөө дунд хулмалзсан МАХн-ын дарга ийнхүү гадаадад гарлаа. Өдгөө түүнийг хэрэг бүртгэл мөрдөн байцаалтаас оргон зайлсан хэмээн нэмж эрүүгийн хэрэг үүсгэх эсэх нь сонин байна.