Христчүүдэд баяр хүргэсэн мусульман эрийг шажин нэгтнүүд нь хөнөөжээ
Нийтэлсэн: 2016-03-27 23:53:48

Шотландад христ шүтлэгтний Пасхи баяраар загалмайн шажинтнуудад баяр хүргэсэн мусульман эр алуулжээ. Глазго хотын захад ногооны бяцхан дэлгүүр ажиллуулдаг байсан 40 настай Асад Шах нь Пасхи баярын мэндийг христ шажинт үйлчлүүлэгчиддээ хүргэн өөрийн фэйсбүүкдээ “Ирж байгаа хаврын тун сайхан баяр Пасхи болж байгаатай холбогдуулан хайрт христ найз нартаа мэндчилгээ дэвшүүлье. Та бүхэн Исусын сургаалиа даган хоёр ертөнцийг илүү сайн сайхан болгохын төлөө их зүйл хийгээрэй” гэж хэмээн 3-р сарын 24-нд бичсэн гэнэ. Энэ постыг оруулснаас хойш ердөө хэдхэн цагийн дараа шажин нэгт нэгэн залуу түүнийг гудамжинд хутгалж хүнд шархдуулжээ. Эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч шархаа даалгүй өнгөрчээ. Исламын улсын дайчидтай огт адилгүй найрсаг, сайхан сэтгэлт мусульман эрийн дурсгалыг хүндэтгэсэн хотын христ шажинт иргэд дэлгүүрийнх нь гадаа ирж цэцэг өргөж зул асаасаар байна. Цагдаагийн газрын мэдээлснээр талийгаачийг буруу номтнуудад баяр хүргэлээ хэмээн цээрлүүлсэн гэдгээ 32 настай хэрэгтэн хүлээжээ.
