Нууц мэдээллийн уурхай

Том гишүүний экс туслахтай элсэн чихрийн наймаа хийх гэсэн МҮХАҮТ-ынхан 90 сая төгрөгөө алджээ

Нийтэлсэн: 2016-03-27 23:41:04

Сүүлийн үед олны танил нэр алдартай хүмүүс залилангийн гэх хэрэгт холбогдох боллоо. Томчууд болсон хойно томоор хийх агаад доод тал нь 80-100  сая төгрөгөөр тоологддог. Өмнө нь “Витафит” компаний дэд захирал дараа нь УИХ-ын гишүүн Г.Уянгын туслахаар ажиллаж байсан гэх Г.Н нь элсэн чихрийн наймаа хийнэ, бизнесийн шинэ санаа хэрэгжүүлнэ гэх зэргээр бусдаас нийтдээ 95 сая орчим төгрөг залилсан хэрэгтээ ял шийтгүүлжээ. Хэдийгээр том гарын наймаа ярьсан ч цаад зорилго нь байрны нөхцлөө сайжруулах л гэж байсан бололтой. Гэхдээ хэтэрхий өндөр үнэтэй буюу Зайсангийн 178 сая төгрөгийн байранд зүтгээд бурууджээ. Экс туслах, дэд захирлын анхны хохирогч нь МҮХАҮТ-д хамт ажиллаж байсан гэх Жигжидсүрэн байжээ. Тэрээр “...над руу залгаад “Витафит”-д 100 тн элсэн чихэр нийлүүлэх квот авсан байгаа...эхний удаад 30 тоннын үнэ болох 36 сая хэрэгтэй байна, үүний ашигд долоо хоногт 900 мянгын ашиг өгнө гэсэн, би хамт ажилладаг Янжиндуламаас зээлж  мөнгийг нь шилжүүлсэн, дараа нь надад долоо хоног бүрд 900 мянга, нийтдээ 5,7 саяыг өгсөн. Би гайхаж ийм ашигтай байдаг юм уу гэхэд энэ юу ч биш, том компаний хэрэглээ хэдэн тэрбумд хүрдэг, хангамж хариуцсан хүмүүс нь миний танил гэсэн, ахин утасдаад 100 тн элсэн чихрийн квотоо бүрэн ашигламаар байна, нэмж мөнгө олчих гээд олон удаа гуйсан, би өөрийн хамаатнаас 23.5 сая төгрөг аваад хэлэхэд бэлнээр авна гэсэн. Тухайн үед би Худалдаа аж үйлдвэрийн танхимд байхад Н залгасан, ороод ир танил хүн амьтантай таармааргүй байна,хажуу талын “Корпорайт” зочид буудлын кафе дотор хүлээж байя гэхээр нь би мөнгөөбэлнээр нь аваачаад өгсөн, дараа нь ахиад гурван саяыг авсан. Түүнээс хойш уулзахгүй зугтаагаад залгахаар утсаа авахаа больсон” гэжээ. Уг нь МҮХАҮТ-ынхан бизнес эрхлэгчидээ дэмжих үүрэгтэй болохоос ашигтай гэсэн бизнесийг өөрсдөө шүүрч аваад хийдэг байж болмооргүй санагдах юм. Дараагийн удаад “БСБ” ББСБ-аас ээжийнхээ эмчилгээний зардалд хэрэглэнэ хэмээн Зайсанд амьдардаг Тамирын гурван өрөө байрыг тавиад 60 сая төгрөг авчээ. Н нь зээл авах үедээ эмчилгээнд мөнгө хэрэгтэй байна хэмээн уйлж байсан гэнэ. Сүүлдээ зээлээ төлөхгүй болохоор нь “БСБ”-гийнхэн араас нь хөөцөлдөж явахдаа ээж нь зүрхний хагалгаанд ороогүй гэдгийг мэджээ. Элсэн чихрийн наймааг хийж гашрсан гэсэн Г.Н нь өмнө нь “Виафит” компанид ажиллаж байсан аж. Энэ тухай гэрчээр талбар өгсөн Мягмар нь “...Манай компани нь 50 хувь нь германы хөрөнгө оруулалттай компани байсан. Би 50 хувийг нь гаргаад үйл ажиллагаа явуулж байсан. Ингээд үйл ажиллагаа явуулж байгаад 2011 оны 12-р сараас эхлээд үйл ажиллагаагаа зогсоосон. Г.Н нь компаний үйл ажиллагаа зогсох хүртэл дэд захирлаар ажиллаж байсан. Бид хамаатан садны холбоотой. “Витафит групп”-д ажиллаж байсан. Анх “Витафит трейд”-нд ажиллаж байсан хоёр хамтрагч маань 2001 онд салаад “Витафит импекс” болсон. Дараа нь “Витафит групп” болсон, энэ компанид элсэн чихэр нийлүүлж байсан талаар би мэдэхгүй байна. Н нь Улсын их хурлын гишүүн Уянга гэж хүний туслахаар ажиллаж байгаад цалин багатай тул гарсан гэж ярьдаг юм” гэжээ. Харин “Витафит групп” нь “...компаний гол түүхий эд бол элсэн чихрээ Тайланд, Малайз улсаасимпортоор оруулж ирдэг. Манайх импортоор авах элсэн чихрийг гэрээгээ бүтэн жилээр хийдэг учраас дундуур нь дотоодын болон хувь хүн манай компанид элсэн чихэр нийлүүлэх ямар нэгэн боломж байхгүй” гэжээ. Гэсэн ч Г.Н нь элсэн чихрийн наймаа хийдэг байсан, уг наймааг Ганаа, Гэрэлт-Од, Наранбаатар нартай хамт хийсэн, тэдэнд мөнгөө алдсан гэж мэдүүлсээр дуусгасан гэнэ.

 

NUUTS.mn

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших