Уншигч та далайн шуурганд живж байгаа усан цэргүүд гунигт хувь тавилангаа зүхсэн захидлыг шилэн лонход хийдэг гэж боддог уу...Эсвэл энэ нь зөвхөн кинонд л гардаг гэдэгт итгэдэг үү...Тэгвэл дайлай тэнгис эрэг дээрээ гайхалтай түүхийг хадгалсан лонхыг гаргаж ирсээр тэрийг нь хүмүүс олсоор байдаг гэнэ.
Чуносуке Мацуяма
1784 онд адал явдал хайгч япон эр Чуносуке Мацуяма 43 нөхдийн хамт Арлын орноо орхин эрдэнэс хайхаар өмнө зүг Номхон далайгаар хөвжээ. Гэтэл гай тохиож далайн догшин шуургаар хөлөг нь сүйрч эзэнгүй аралд шидэгдсэн гэнэ. Уух цэвэр усгүй идэх хүнс байхгүй элчилгүй хоосон аралд хаягджээ. Эзгүй хоосон аралд удаан зовлонт үхлээр үхэхээ мэдсэн Чуносуке Мацуяма хувь заяагаа зүхсэн захианд болсон явдлыг бичээд лонхонд хийн далай руу шиджээ. Лонх далайгаар бүтэн 150 жил хөвөөд 1935 онд Чуносукегийн төрсөн нутгийн далайн эрэгт давалгаагаар шидэгдэж гарсныг олжээ.
Сандра Моррис Розалинда Хирс хоёр
1968 оны 6-р сард Европын амралтаасаа эцэг эхийн хамт усан онгоцоор буцаж байсан найман настай Сандра Моррис ил захидал дээр хаягаа бичээд лонхонд хийн далай руу шиджээ. Гурван сарын дараа Розалинда Хирс гэдэг охин далайн эргээр зугаалж яваад лонхыг олсон гэнэ. Тэрээр ил захидлын хаягаар захиа бичсэнээр хоёр охины 40 жилийн нөхөрлөл эхэлсэн аж. Нөхөрлөлийнхөө 40 жлийн ойг лонхыг анх олсон далайн эргийн дэргэд тэмдэглэжээ.
Пекхэм болон Хао Ван Нгуен
1979 онд Калифорни мужийн ахимаг гэр бүл Пекхэмийнхэн зул сарын баярыг Хавайн аралд өнгөрүүлжээ. Нөхөр нь олсон хүн хариу бичихийг хүссэн ил заидал бичээд шуудангийн зардал болох таван долларын хамт лонхонд хийн далайд чулуудсан гэнэ. Дөрвөн жилийн дараа коммунист Вьетнамаас далайгаар зугтаж гарсан Хоа түүнийг олж тэнгэрийн илгээсэн учрал хэмээн хадгалжээ. Тэрээр Тайландад ирсэн хойноо лонхны эзэнд хариу бичин тэд захидлаар харилцах болжээ. Удалгүй Хао өөрийн нөхцөл байдлаа хэлж Америкд очиход нь туслахыг Пекхэмээс гуйсанд тэрээр зөвшөөрчээ. Тэд залуу вьетнам найзаа эхнэрийх нь хамт нутагтаа урьж оршин суух эрх авч өгөн Лос-Анжэлос хотноо төвхүүлж өгсөн гэнэ.
Хоёр Лора
2001 онд 10 настай охин Лоар Бакстон өвөө эмээгийнхээ мөнгөн хуримын үеэр өөрийн нэр хаяг утасны дугаараа бичсэн захидлыг уутанд хйигээд агаарын бөмбөлөгөнд уян хөөргөжээ. Бөмбөлөг 140 км хол нисээд Йоркшир гүнлэгийн нутагт фермер Либурнын талбайд унасаныг олж хөрш айлын охиндоо өгчээ. Хөршийн охин захидлыг уншаад хаягаар нь хариу бичсэнээр гайхалтай тохиолдлууд давтагдаж эхэлжээ. Хоёр охиныг хоюуланг нь Лора гэдэг байжээ. Мөн хоюулаа насаар өндрөөрөө чацуугийн дээр адилхан улбар шар үстэй байж таарсан гэнэ. Ийнхүү тэд одоо ч салдаггүй найзууд болжээ.
Амь үрэгдсэн цэргийн захидал
Дэлхийн 1-р дайн ид асаж байсан 1915 онд англи цэрэг Томас Хьюз ангийн хамт Ла-Маншийн хоолойг гатлан Франц руу хөвжээ. Онгоцоор хөвж байсан тэрээр эхнэрдээ захидал бичин лонхонд хийж далай руу хаяжээ. Хоёр сарын дараа тэрээр тулаанд алагдаж эхнэр нь охин Эмилигийн хамт хоцорчээ. Дайны дараа эхнэр Элизабет нь Австрали рүү нүүж суурьшин 1979 онд өөд болжээ. 1999 онд Анлийн Эссекс гүнлэгийн далайн эрэгт зугаалж явсан Стив Гоуэн өнөөх лонхыг олж эзнийг нь олохоор хөөцөлдсөний эцэст охин Эмили нь одоо ч Австралид амьдардагийг олж тогтоосон гэнэ. Болж байгаа явдал олны анхаарлыг тасан тул Австралийн шуудангийн алба Стивын нисэх зардлыг дааж тэрээр Сиднейд ирж аавынх нь бичсэн захидлыг 85 жилийн дараа охинд нь өгчээ.
Лонхон дахь захидлаас эхэлсэн хайр бүтсэнгүй
1945 онд Францад алба хаасан америк цэрэг Фрэнк Хайостек Атлантын далайгаар хөвж байхдаа захидал бичиж лонхонд хийн хаяжээ. Захидалд өөрийнөө тухай дурдаад амжилтанд хүрнэ гэдэгт итгэдэгээ бичсэн гэнэ. Гэртээ харьсанаас хойш 18 сарын ирланд бүсгүй Бреди О’Салливанаас захиа хүлээн авчээ. Загасчин эцэг нь лонхыг олоод охиндоо өгсөн гэнэ. Бүхэл бүтэн долон жил захидлаар харилцсаны дараа Фрэнк ирланд бүсгүйтэйгээ уулзахаар нисжээ. Харамсалтай нь Америк болон Английн хэвлэлийнхэн олж мэдээд бөөн шуугиан сенсааци дэгдээсэн тул хоёр залуугийн явдал бүтэлгүйдэж Фрэнк ганцаараа Америк руугаа буцсан гэдэг.
Аке Викингийн “Хол нутгийн сайхан бүсгүй чамд...”
1955 онд 18 настай швед далайчин залуу Аке Викинг “Хол нутгийн сайхан бүсгүй чамд...” гэж эхэлсэн захиа бичин Атлантын далайд хаяжээ. Хоёр жилийн дараа алс холын Сицили арлаас захиа хүлээн авчээ. Түүний лонхыг 17 настай итали охин Паолина далайн эргээс олсон байжээ. Тэрээр “...би эргээс чиний шидсэн лонхыг олсон. Дотор нь өөр хэлээр бичигдсэн захиа байсан тул би тосгоныхоо ламд аваачиж өгсөн. Ламтан швед хүнийх байна гээд толь бичиг барьж суугаад орчуулж өглөө. Би царайлаг биш. Гэхдээ тэр холоос тийм их зайг туулан надтай тааралдсан тул хариу бичиж байна” гэжээ. Тэд захидлаар удаан харилцсаны дараа Аке Сицилид ирж гэрлээд эхнэрээ авч Швед руугаа буцжээ.
NUUTS.mn