Шарга морьтын зусланд чононд бариулах шахсан хэрэг гарчээ
Нийтэлсэн: 2016-03-25 06:40:20
Өнөө өглөө Шарга морьтын зусланд хотын зах руу орж ирсэн чононд хоёр эрэгтэй хүн бариулах шахжээ. Тэд нэлээд хазуулж хүнд шархадсан гэнэ. Шархадсан иргэдийг гэмтэлд авчиран эмчилж байна. Золбин нохдоо дийлэхгүй байгаа хотод чоно ороод ирвэл балрах биз. Уг нь УИХ-д Ж.Эрхэмбаяр, Д.Дашдорж нарын “чонын эрлэгүүд” бий юмсан. Эх орон дуудаж байна гээд буугаа үүрээд Шарга морьт хавьд сууринд суух сэтгэл гаргана уу...
