Сургуулийнхаа үдийн хоолыг голсон сурагч хүүг хүчээр уучлалт гүйлгажээ
Нийтэлсэн: 2016-03-25 03:23:04
.jpg)
Монголд өдөр бүр шахуу гардаг зүйлтэй төстэй хэрэг Оросын Рязань хотод болжээ. Хотын 71-р сургуулийн 11 настай сурагч фэйсбүүкдээ үдийн хоолонд өгдөг 100-хан гр порцтой хумсны толион чинээ котлет, хэдэн гоймонгийн зургийг оруулаад энэ хоолонд нь цадахгүй байгаагаа бичжээ. Түүний постын доор сургуулийнх нь олон сурагчид сэтгэгдэл бичиж уур бухимдлаа гаргасан гэнэ. “Манай сургуулийн цайны газар арай дэндүү, нэмээд өгөөч гэхээр бусдад нь хүрэхгүй гэдэг, харин багш нарт бүр овоолоод өгдөг, захирал хичээлийн эрхлэгч нарт тусгай хоол өрөөнд нь оруулж өгдөг” гэж сурагчид булайг нь дэлгэжээ. Харин сургуулийн удирдлага жинхэнэ монгол маягаар хариу барьжээ. Тэд сурагч хүүг эцэг эхийн хамт дуудаад үнэгүй хоол идэж байж битгий давар гэх мэтээр загнаад албадсаар байгаад хүчээр уучлалт гуйлгасан гэнэ. Оросд сурагчдын үдийн цайнд нэг хүүхдэд 40 рублийг төсөвлөдөг аж.
