Сирид Оросын чиглүүлэгч офицер алагдлаа
Оросын цэрэг Сириэс гарсан ч агаарын цохилт нь үргэлжилсээр байна. Өчигдөр Пальмер хавьцаа нууц байрлалаас агаарын цохилтыг чиглүүлж байсан чиглүүлэгч тусгай ажилтан офицер алагдсан болохыг Оросын Хмеймим дэх цэргийн баазын төлөөлөл албан ёсоор баталжээ. Чиглүүлэгч офицер Пальмерийн бүсэд долоо хоногийн турш хөдөлгөөнт ажиглалт хийн нисэх хүчнийхэнд Исламын улсын байрлалын солбицоллыг дамжуулж байжээ. Харин өчигдрөөс лалын дайчид түүний байрлалыг илрүүлэн бүслэн авч устгасан гэнэ. Өөр нэгэн эх сурвалжын мэдээгээр мултрах аргагүй болсноо мэдээд амиа хорлосон аж.
NUUTS.mn