Нууц мэдээллийн уурхай

УБТЗ-ын оператор Төмөр замын цагдаагийн хоёр эмэгтэй цагдааг зоджээ

Нийтэлсэн: 2016-03-25 01:05:19

 Архи уухаараа айхтар догшин зодоонч болдог УБТЗ-ын хүүхнүүд Төмөр замын цагдаагийн ажилтнуудын зүрхэнд бүр оржээ. Тэдний зарим нэгийг нь бүр хараад таньдаг, орж ирэхээр нь хэрэндээ аятайхан харьцах гэдэг ч эцэстээ зодуулаад дуусдаг гэнэ. Төмөр замын “Улаанбаатар-2” өртөөний Т.Ж гэдэг эмэгтэй өнгөрсөн жил саатуулагдаж ирэхдээ эмчийнх нь нүүрийг маажжээ. Харин энэ жил баарны зөөгч зодсон хэргээр саатуулагдаж ирээд  саатуулах байрны хоёр ч эмэгтэй цагдаагийн ахлагчийг зодож гэмтэл учруулсан гэнэ. Цагдаагийн ахлагч нар болсон явдлын тухай “... хэрэгтэн Баянгол дүүргээс баарны зөөгч зодсон гэх зөрчилтэй манай саатуулах байранд ирсэн. Түрүү жил манай саатуулах байранд ирэхдээ эмчийн нүүрийг маажсан. Би царайг нь хараад Ж мөн байна гэж хэлсэн. Тэгээд хувцасыг нь тайлсан...ааш занг нь мэддэг болохоор  аятайхан харьцсан. Уг эмэгтэйн биед үзлэг хийж хүлээж аваад  а/ч.О-ын хамтаар саатуулах байрны 1-р камерт оруулахаар хаалганы цоожыг нь онгойлготол ямар нэгэн шалтгаангүйгээр юу ч хэлэлгүй шууд миний зүүн нүд рүү зангидсан гараараа цохиод авсан бөгөөд би цохиулсны улмаас өвдөлт мэдрээд нүдээ дарж паар түшээд нэлээн хэсэг зогсож байгаад өвдөлт нь арай гайгүй болохоор ажлын байрныхаа өрөө рүү орсон юм.... би “чи яахаараа цагдаагийн албан хаагчийн нүд рүү нь цохьдог юм” гээд араас нь түлхэн камер луу оруулахад, эргэж хараад цохих гэхээр нь би хоёр гарыг барьж хумиад орон дээр хэвтүүлтэл хөлөө татаад миний хэвлий гэдэс хэсэг рүү хоёр удаа жийж өшиглөн, орон дээрээс босож ирэнгүүтээ гараа зангидаж байгаад миний дух руу нэг удаа маш хүчтэй цохьчихоод камераас гараад зугтаасан. Үүдэнд байсан цагдаа нар түүнийг барьсан. Ж камер дотроос Баянгол дүүргийн цагдаагийн албан хаагчид болон үүрэг гүйцэтгэж байсан бид нарыг та муусайн намайг яаж чадах юм, яаж ч чадахгүй, би мөнгө өгөөд гарчихна, янхан, гичий гэх мэтээр элдвээр хэлж доромжилсон, ахлагч Б-г  чи яасан муухай утастай юм бэ, би “IPhone” барьдаг гэж хэлж мөн доромжилсон” гэжээ.

 

НУУЦ.мн

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших