Нууц мэдээллийн уурхай

Дорнодын МАН-ын дэд дарга нь Засаг даргынхаа “хүн цуглуулсан” аргыг зарлалаа

Нийтэлсэн: 2016-03-25 01:00:01

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг цэцэрлэгийн нээлтэнд оролцохоор Дорнодод ирсэнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн тэргүүтэй удирдлага нь хүндэтгэлтэй угтлаа. Харин аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар харагдсангүй. Хоёр дарга нэг арга хэмжээнд хамт очихгүй болтлоо тангараг тасарсан нь үнэн аж. Харин Хэрлэн сумын дарга, хүний эрхийг боогдуулдагаараа ХҮЭК-ын №1 “дайсан” болоод байгаа алдарт Уулаа хэмээх П.Мөнхтөр нь дагалджээ.  Аймгийн ИТХ-ын даргын суудалд хальт суугад авсан тэрээр сүүлийн үед “ухаажиж” Р.Зоригтбаатартай жич уулзан “Бадамаагийн балай юманд орооцолдчихлоо, уучлаарай” гэсэн гэнэ. Ерөнхий сайдын айлчлалын тухайд УИХ-д 12 жил сууж сайд Ерөнхий сайд зэрэг алба хашиж байгаа Ч.Сайханбилэг нь ойрноос л Дорнод гаралтай гэдгээ ярьж “эхэлсэн”. Уг нь хаана төрсөнөө мэддэг юм бол замын ажил нь олон жил гацахад хөөцөлдөх л байсан. Харин Дорнодын хүргэн гэдгээрээ Н.Алтанхуяг амрах далимаараа замын компаниудтай хэрүүл хийж явсан.  Ерөнхий сайдын уулзалт хурлын танхим дүүрэн хүнтэй “ажил хэрэгч” уур амьсгалтай болжээ. Сүүлийн үед хаана ч гэсэн уулзалтын заал дүүргэх нь том асуудал болоод байна. Харин үүнийг амжилттай шийдсэн Засаг даргынхаа нууцыг МАН-ын хорооны дэд дарга Ш.Ёл нь цахимд сэмхэн задалжээ. Тэрээр “Онцгой байдлын гамшигийн дохио 4 цагт дуугарч цуглаад Ерөнхий сайдын уулзалт руу марш #Дорнод аймаг” гэж бичжээ. Ингэхээр уулзалтанд хүн бүрдүүлэх гэж хүлээхийн хэрэггүй байжээ. Гамшгийн дохиогоор цугласан бэлэн хүмүүсийг ачаад ачаад уулзалтанд аваачсан аж. М.Бадамсүрэн нь төрд цөөхөн жил ажилласан ч иймэрхүү юмандаа  сурамгай нэгэн. Өмнө нь ЗГХЭГ-ын төлөлөгчитэй уулзана гэж цуглуулаад Улаанбаатараас ирсэн МАН-ын дарга нарын уулзалтанд оруулж байсан гэдэг. Ерөнхий сайдаас Дорнодоос хөдлөөд жилдээ 2-3 хүн нам цохиж унагаадаг Засаг даргатай Сүхбаатар аймагт иржээ

 
НУУЦ.мн
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших