Монгол хүүхнүүдтэй дотносдог Мустафагаас өндөр албан тушаалтан бас бий гэнэ
Нийтэлсэн: 2016-03-24 08:14:16
Сүүлийн үед Түрэгийн ЭСЯ-ны “халуун цуст” эрчүүдийн тухай шуугиан дэгдээд байна. Мөнгөтэй гадаад эрчүүдэд амархан дурладаг гэх монгол хүүхнүүд хямдханаараа нэрд гарсан. Түрэгийн ЭСЯ-ны ажилтан Мустафа Фахри гэгчид хайр сэтгэлээ өгсөн Дорнодын Зулаа гэдэг бүсгүй гадаад амрагаа Сараа гэдэг өөр хүүхэнтэй хуваалцдаг мэдээд цочирдож улмаар “хэрэг” задалсан байна. Сандарсан гадаад эр тайлбар хийх гэсэн биш “зүүдээ ярих гээд хулгайгаа ярих” гэгч болж орхилоо. “Би ядарсан, хоолгүй, орох оронгүй оюутнуудад л тусалдаг. Монголд ирээд буяны ажил олныг хийсэн. Намайг олон ч хүн танина. Энэ мэдээллийг уншсаны дараа надад үнэхээр хэцүү байсан. Намайг таньдаг хүмүүс хүртэл гайхсан байх. Зарим нь энэ ийм хүн байсан юм уу? гэхэд зарим нь худлаа байлгүй дээ л гэж ярьж байсан. Зулаа гэдэг охиныг та нар эхлээд судлаад үзээрэй. Намайг ийм буяны ажил хийдэг мөнгөтэй гэдгийг мэдсэн болоод ч юм уу? Надаас тусламж хүссэн. Надад амьдрах газар алга, хоол унд алга, хэцүү байна гэж. Би угаасаа ядарсан оюутнуудад тусалдаг хүн” гэсэнд нь итгэх хүн бараг гарсангүй. Тэгвэл гадаад эрчүүдийг ангуучилдаг Улаанбаатарын хүүхнүүдийн дунд түрэгүүд нэрд гараад уджээ. Тэдний дунд бүр элчин сайдын хэмжээний хүн хүртэл МҮОНРТ-ийн гадаад нэвтрүүлгийн редакцид ажилладаг гэх эмэгтэйтэй дотносоод бүр эцэг эхтэй чинь танилцана хэмээж байгаад больсон гэдэг.
