Нууц мэдээллийн уурхай

Өөрийг нь хутгалсан хүнийг хайсаар эрүүлжүүлэхээс олж хутгалжээ

Нийтэлсэн: 2016-03-24 04:10:59

 Хүнд хэзээ ч дээрэлхүүлэхгүй, заавал хариугаа авна гэдэг хүмүүс байдаг. Тэдний нэг нь  Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 52 настай, Тайжууд овогт И. Б гэгч байжээ. Тэрээр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын .... тоотод түр оршин суух Ч.Т-гийн гэрт хамт архидан согтуурч байх үедээ  хутгалуулсандаа хорсож, өс хонзонгийн улмаас маргааш өглөөний 07 цагт Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн харъяа түр саатуулах байранд хутгыг зориудаар бэлтгэн ирж саатуулах байранд нэвтэрч хохирогч Ч.Т-гийн баруун мөрний урд хэсэгт хутгалж санаатай алахыг завдсан хэрэг үйлджээ. Харин Ч.Т нь урд шөнө нь надад агсам тавьлаа гэж үл ялих зүйлээр шалтаглан И.Б-г нуруун тус газар нь хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж хутгалан бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан байжээ.  Эрүүлжүүлэх байранд нэвтрэн өөрийг нь хутгалсан И.Б нь “....2015 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 20 цагийн үед танил Ч.Т-тэй хамт түүний Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг гэрт нь хамт 0.75 литрийн нэг шил архи авч хувааж уусан. Би Тэмүүжингийн гэрт нь ирэхээс өмнө  Хархорин зах дээр танил Буянжаргалтай хамт 0.75 литрийн 1 шил архи хувааж уусан байсан юм. Т-гийн гэрт бид 2 архиа хувааж уугаад би тухайн үед юунаас болж маргалдсан талаар ёстой мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь Т  миний зүүн дал орчимд 2 удаа хутгаар хутгалсан. Тэгэхээр нь би гэнэт ухаан ороод тэдний гэрээс гараад гэр лүүгээ явсан. Намайг гэртээ ирэхэд манай эхнэр цагдаад дуудлага өгч Тэмүүжингийн гэрт нь хамт очиж түүнийг баривчлуулсан юм. Маргааш өглөө нь буюу 2015 оны 8 дугаар сарын 03-ны өглөө 07 цагийн үед шөнө унтаж чадаагүйдээ болон Т-д 2 хутгалуулсандаа уур хүрч Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн эрүүлжүүлэх байранд ирсэн юм. Би Эрүүлжүүлэх байранд ирэхдээ өчигдөр нь өмсөж явсан цус болчихсон хувцсаа торонд хийгээд барьчихсан явсан юм. Тэгээд эрүүлжүүлэх дээр ирээд би эрүүлжүүлэх байрны цагдаад дүүдээ хувцас өгнө гэж хэлээд нэвтэрсэн ба Тэмүүжин бие засаад гарч ирж байхаар нь түүнийг коридорт баруун мөр хэсэгт нь нэг удаа хутгалсан. Тэгээд цагдаа барьж авсан...” гэжээ.Харин Т нь “...2015 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гэртээ ганцаараа байж байтал миний танил ах Б гэрт ирээд архи уух уу гэхээр нь тэгье гээд бид хоёр цуг гараад Очирхайрхан гэх нэртэй хүнсний дэлгүүрээс 0.75 граммын Шим нэртэй архи аваад буцаж манай гэрт хоёулаа хувааж уусан. Тэгээд ууж байхдаа бид хоёр ойр зуурын юм ярьж байснаа Б ах гэнэт …гэрийг чинь нураана шүү гээд агсам тавиад байхаар нь …Та яв, би айлын хашаанд амьдарч байгаа хүн, энд болохгүй… гэсэн чинь үгэнд орохгүй агсам тавиад байхаар нь би барьж аваад дийлэхгүй байхаар нь айлгах санаатай гэрийнхээ гал тогооны шургуулганд байсан хар иштэй жижиг хутгыг аваад үзүүрийг нь жаахан гаргаж бариад ар нуруу хэсэг рүү нь 2 удаа хатгасан чинь гэрээс гараад явсан. Тэгээд би унтаж байсан чинь шөнө цагдаа дагуулж ирээд намайг бариад авч явсан. Уг нь би тухайн үед таныг үгэнд орохгүй байхаар нь хутгаар хатгасан. Уучлаарай гэж уучлалт гуйсан чинь юу ч хэлээгүй гараад явсан. Тэгээд би эрүүлжүүлэхэд хоноод 2015 оны 8 дугаар сарын 3-ны өглөө 07 цагийн үед бие засаад нүүр гараа угаагаад эрүүлжүүлэх байрны коридорт явж байсан чинь Б ах ирчихсэн дуудаад нэг тортой юм барьчихсан …Май, ахын дүү энийг ав гэхээр нь ус ундаа юм байх гэж бодоод авах санаатай очтол яах ийхийн зуургүй гараараа цохих шиг болсон. Тэгтэл баруун мөрний эгэмний хавьцаа хутгаар дүрсэн байсан. Тэгээд цагдаа нар ирээд Б-г барьж авсан. …Бид хоёрын хооронд ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Би Б ахын нуруунд 2 удаа хутгаар хатгасанаас болж намайг ирж хутгалсан байх…” гэжээ.

 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших