Хулгайлсан хувцсаа өмсөж ирээд ахин хулгай хийх гээд баригджээ
Нийтэлсэн: 2016-03-23 05:49:24
Хятадын энэ жилийн хамгийн тэнэг хулгайчын нэг баригдлаа хэмээн тус улсын цахим хэвлэлд шуугиж байна. Аньхуй мужийн Хэфэй хотод брэнд дэлгүүрээс хулгай хийдэг этгээд тун тэнэг тохиолдлоор баригджээ. Цагдаагийн газрын мэдээлснээр 30 настай Га овогт хэмээх эр нэгэн бренд дэлгүүрээс урд өдөр нь хулгайлсан цамцаа өмсөн ирж ахин хулгай хийх гэж байгаад баригджээ. Брэнд хувцсаа алдсан дэлгүүрийн эзэн хяналтын камер үзэж байгаад ямаршуухан царай төрхтэй хүн хулгайлсныг олж тогтоожээ. Мөн алдсан хувцсаа өнгө загвараар нь яг мэдэж байсан гэнэ. Гэтэл үд дундын үед өчигдөрхөн алдсан цамцыг нь өмссөн нэгэн эр дэлгүүрт нь ороод иржээ. Эзэн хажуугийн дэлгүүрээс утсаараа тусламж дуудаад мэдээгүй дүр үзүүлэн хулгайчийг саатуулж байсан агаад тусламж ирмэгц хамтран барих гэж дайрчээ. Гэнэтийн дайралтанд цочирдсон хулгайч дэлгүүрийхнийг дайрч гарах гэж байгаад бүдэрч унан өвдгөө гэмтээн баригдсан гэнэ.
