Нууц мэдээллийн уурхай

Монголбанкны тансаглалыг Эрдэнэтийн захирлууд еврогоор давж гарлаа

Нийтэлсэн: 2016-03-23 04:30:45

 Жилийн өмнөхөн Н.Золжаргал ерөнхийлөгчтэй Монголбанкныхан гурван тэрум гаруй төгрөггийг дэмжлэг туслалцаа нэрээр хувааж авсан. Захирлууд нь 100 хүртэлх сая төгрөгийн дэмжлэг аван олон нийтийн нүдийг бүлтийлгэж байлаа. Тэгвэл ажирийн ажитнууд нь 13 дахь сарынхаа цалингийн барааг арай гэж харж байхад захирлууд нь хэдэн зуун саяар байр8 цалингийн нэмэгдэл урамшуулал авсан Эрдэнэт үйлдвэр толгой цохин орж ирлээ. Энэ их мөнгийг Ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн багийнхан   буюу түүний дагуулж авчирсан хүмүүс хүртдэг аж.  “Эрдэнэт үйлдвэр” –ийн хуулийн хэлтэсийн дарга А.Цэрэнсодном  2014 оны 12 дугаар сард 2700 еврогийн цалингийн нэмэгдэл авсанаас гадна 27 мянган евро гэрээний дагуу авчээ. Түүнчлэн 1989-2011 он хүртэл "Эрдэнэт үйлдвэр" ХХК-д мастер, хэсгийн дарга, үйлдвэр техникийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан "Багануур" ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мэргэнбаатар 18000 евро,  Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Батдэлгэр 9000 евро,  Хуулийн хэлтсийн орлогч дарга Б.Ариунзаяа 18000 еврогийн дэмжлэг тус тус авсан байна.дгээр хүмүүс бүгд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд бөгөөд ажилласаныхаа төлбөрт цалин авсаар байж давхар хамгийн доод тал нь компаниараа 244 саяас 796 сая төгрөгөөр байр авахуулжээ. Тодруулбал “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эдийн засаг эрхэлсэн орлогч захирал Б.Алтанхуяг 244 сая төгрөг, “Эрдэнэт” үйлдвэрийн Санхүүгийн хэлтсийн дарга Б.Батжаргалсайхан 309.9 сая, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу 773.7 сая, Эрднэт үйлдвэрийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Б.Намхайнямбуу 690.7 сая, Эрдэнэт үйлдвэрийн худалдааны асуудал эрхэлсэн орлогч захирал Х.Өлзий-Орших 771,7сая, нийгмийн асуудал хариуцсан дэд захирлаар С.Сувдаа 796.7 сая төгрөгөөр тансаг зэрэглэлийн байр авахуулжээ.

Шинээр авсан байрнуудын талаар захаас нь тодруулж дурьдвал Эрдэнэт Үйлдвэр ХХК-иас 773 сая 700 мянган төгрөгөөр Д.Даваасамбууд УБ хотод шинээр худалдаж авч өгсөн орон сууц нь 165.1 кв.м бөгөөд автомашины  дулаан зогсоол 2-ыг хамт авсан юм байна. Мөн 796 сая 700 мянган төгрөгөөр С.Сувдаагийн худалдаж авсан 180.3 кв.м талбай бүхий орон сууц ч бас автомашины 2 дулаан зогсоолтой хамт авахуулжээ. 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших