Аврах ёстой Онцгойнхон "алах" гэж малчныг машинаараа хөөжээ
Нийтэлсэн: 2016-03-23 01:52:00
Дорноговь аймгийн Айраг сумын Онцгой байдлын салааныхан хөдөө наргиж яваад малчин эртэй муудалцжээ. Энэ нь мэдээж архины халуунаас гадна нэгэн "шүрүүпчин" даргаас болсон гэнэ. Эцэст нь малчин эр зодуулж гал унтраагч хутгалуулжээ. Онцгойнхон малчин луу дайрсан тул дүү нь зодуулсан ахыгаа сундлан мотоциклоор зугтаахад араас нь чулуу шидэж машинаараа хөөжээ. Адал явдалт кинонд гардаг энэ үйл явдал Даланжаргалан сумын 3-р багийн нутаг Луугар гэх газар болсон агаад саяхан шүүх хэргийг шийджээ. Гал унтраагчийг хутгалсан малчин Батпүрэв нь "...Дүү Батсуурийн гадаа ирэхэд онцгой байдлын газрын 5-6 ажилтан ирсэн байсан. Дахиад ирэхэд тэд нар амбаарын гадаа нэг шил архи уугаад сууж байсан. Түүнээс нь уусан. Салааны дарга нь надад хороо дээвэрлэх поошиг өгнө гэж байсан. Хэдэн поошиг өгөх вэ үнэн үү гэхэд Буянхишигдээ хандан даргыг нь дутуу үнэлээд байна уу? гэхэд нь энэ бид хоёрын асуудал шүү уучлаарай гээд гар барьсан. Дарга нь би ч морь мал мэдэхгүй, биеийн тамирын талаар ярина шүү гэхэд нь би хөдөөний би ч юу мэдэх вэ дээ гүйж л чадна гэсэн. Дарга бид хоёрыг суниагаад өрсөлд гэсэн.Гэтэл тэр дээлийн араас татаж унагаан хоёр гараар толгой руу цохиж эхэлсэн...намайг яагаад зодчихвоо гэхэд цээжин дундуур минь тийрсэн, том чулуу аваад дайрсан. Тэгэхэд нь би гарт таарснаа аваад хаасан. Тэр нь хутга байсан. Манай дүү Эрдэнэболдод та ахыг аваад яв, энэ хүмүүс ахыг алах нь гэсэн. Тэгээд Эрдэнэболд намайг аваад Бөх өндөр гэх овооны ард очсон". Зодуулсан малчныг аван зугтсан залуу "...30 орчим насны нүүрэн дээрээ мэнгэтэй махлагдуухан … залуу манай салааныхан салаагаараа амраад явж байна гэж хэлсэн. Тамир, Гансүх, Золбоо, Буянхишиг, Пүрэвдаш гэж нэрийг нь цээжилсэн. Ингээд авч орж ирсэн пивыг нь уусан. Пивыг 6-лаа уусан, харин би уугаагүй. Дарга нь гэрээсээ ирсэн юм чинь юм чинь юмтай ирэв үү / юм гэдэг нь архийг хэлсэн/ гэхэд хөдөөнийхүнд юу байхав дээ гэсэн. Батпүрэв тэр хоёр морь, мал ярьсан, дарга нь би морь мал мэдэхгүй л дээ, харин би биеийн тамираар бол өрсөлдөнө шүү гэсэн Батпүрэв хариуд нь би гүйж л чадна өөр ч юм чадахгүй дээ гэж байсан. Дарга нь Буянхишигийгээ миний цэрэгсуниачих юм уу, миний цэрэг яах юм тэгээд гэхэд гэнэт боссоноо Батпүрэвийг гэдрэг нь татаж унагаад дээр нь суун гараа зангидаж байгаад ээлжлэн толгойн тус газар нь 2-3 удаа цохьсон. Би босоод Буянхишигийн цамцны араас нь баруун гараараа таттал дарга нь орж ирээд гар барьж аваад түлхэж толгойн тус газар нь 2-3 удаа цохьсон. Би босоод Буянхишигийн цамцны араас нь баруун гараараа таттал дарга нь орж ирээд гар барьж аваад түлхэж холдуулсан. Би даргад нь чи согтуу хүмүүс муудалцуулаад чамаас л болж байгаа биз дээ гэж хэлсэн, тэгэхэд энэ хоёр өөрсдөө учраа олог гэсэн...бусад нь ирээд салгасан.Би ахиад даргад нь хүн амьтан муудалцууллаа, чи хүн амьтан шүрүүпдэж байгаад муудууллаа гээд уурлахад тэрээр Золбоо гэдэгтээ миний цэргээ, одоо би чамд хэллээ бас шүрүүпэдлээ гэх байхдаа гэсэн. Ахиад зодолдоод байна гэхэд нь харахад Батпүрэв газар хэвтэж байсан. Батсуурь гүйгээд очиход онцгойн залуу өрөөсөн гараараа гэдсээ дараад нөгөө гартаа том чулуу бариад дайрч байсан. Онцгойн залуучууд даргаас нь бусад нь түүийг хориод зогсож байсан. байсан. Батсуурь ахыгаа над дээр авчраад ахыг аваад явж бай гэсэн. Тэгтэл нөгөө залуучууд нь араас ямар ч байсан 2 удаа чулуу шидсэн. Ингээд би Батпүрэвийг мотоцикль дээрээ суулгаад зүүн зүг рүү дэрстэй хонхор гатлаад замаар явсан. Тэгээд эргээд харахад жижиг саарал өнгийн машинаар бидний хойноос хөөж байсан. Би айж цаашаа зугтан хоёр км орчим яваад Хөх өндөр гэдэг овооны араар орж нуугдаж зогсох үед Батпүрэв ухаан алдсан..." гэжээ.
