Нууц мэдээллийн уурхай

Г.Уянга : “Шударга ёс” эвсэл хэнийгээ сайд болгох вэ гэдэг л ажил хийсэн

Нийтэлсэн: 2016-03-22 01:24:23

 УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлгээс Г.Уянга, Л.Цог нар гарч байгаагаа албан ёсоор зарлалаа. Ингэснээр тус бүлэг найман гишүүнтэй үлдээд байна.

-УИХ-ын гишүүн Л.Цог та хоёр бүлгээсээ гарна гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. Ямар шалтгаанаар бүлгээсээ гарахаар шийдсэн юм бэ?
-Би өнгөрсөн хугацаанд “Шударга ёс” эвслийн бүлэгт шүүмжлэлтэй хандаж ирсэн. “Шударга ёс” эвслийн бүлэг “Монголоо аврах таван хувьсгал” гэх хөтөлбөрийг боловсруулж сонгогчдын саналыг авсан. Энэ хөтөлбөрийнхөө төлөө маш хангалтгүй ажиллаж ирсэн. Хамтарч засаг барьсан. Гэхдээ хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллаагүй. Хэн сайд болох вэ гэдэг асуудлыг үүнээс илүү чухалаар хөндөж байсан байх. Л.Цог дарга бид хоёрын шүүмжлэлтэй хандаж ирсэн нэг зүйл бий. Бид хоёрын хувьд “Монголоо аврах таван хувьсгал” хөтөлбөрт орсон өөрчлөлтийн үзэл санаандаа үнэнч үлдсэн.
 
-Бүлгийн удирдлагууд болон гишүүдтэйгээ санал, бодлоо ярилцаад асуудлыг шийдэж болсонгүй юу?
-Тийм оролдлого өнгөрсөн дөрвөн жилийн турш хийсэн. Жишээлбэл, Оюутолгойг аварч үлдэх, баялгийг Монголын ард түмэнд тэгш, шударгаар хүртээмжтэй ашиглах тухай амлалтынхаа төлөө “Шударга ёс” эвслийн бүлэг хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Олон асуудлууд бий. Тавантолгойн асуудалд ч зөв, зүйтэй байр, суурьтай байж чадсангүй. Энэ мэтчилэн Монголыг өөрчлөх оролдлогыг огтхон ч хийсэнгүй. Үнэхээр сэтгэл хангалуун бус байгаа. Гэхдээ шалтгаан нь дөрвөн жилийн хугацаанд тодорхой байсан. Хүмүүс түүнийг мэдэж байгаа. Одоо л үйлдэл хийж байна.
 
-Бүлгээсээ гарах хүсэлтийг чинь бүлгийн хурлаар авч хэлэлцэх ёстой юу?
-Хуульд нарийн тодорхой заасан зүйлгүй. УИХ-ын гишүүн аль нэгэн бүлэг, эвсэлд хамаарах бүрэн эрхтэй байгаа. Бидний хүсэлтийг бүлгийн дарга нь УИХ-д УИХ-ын дарга нь УИХ-д танилцуулдаг.
 
-Бүлгээс гарч буй нь намаасаа татгалзаж байна гэж ойлгож болох уу?
-Одоохондоо намдаа байна. Ямар нэгэн алхам хийх нь тодорхойгүй байна.
 
 
NUUTS.mn
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших