Орхоны "Чка" буудалд "чека" биеэ үнэлэлт явагдаж байгаад баригджээ
Нийтэлсэн: 2016-03-22 01:00:51
Зочид буудал амжин биеэ үнэлэх нь Улаанбаатар хотоос гадна хөл ихтэй Дархан, Орхон, Өмнөговь зэрэг аймгуудад хавтгайрсан. Хөдөө орон нутагт хотоос дутахааргүйгээр биеэ үнэлэлт явагдаж байна. Ж.С гэдэг эмэгтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах "Хур наяд" компаний "Чка" дэн буудалд ажиллаж байхдаа буудлаа жинхэнэ янхандалтын үүр уурхай болгож Б.Х, М.Ү, М.М нарын биеийг үнэнлүүлж байжээ. Энэ хэрэгт хүүхэн хайж ирээд "нэмэлт үйлчилгээ" авч байгаад баригдсан залуус олноороо байцаалт өгчээ. Тэдний нэг Бат-Очир гэдэг залуу "...Хүүхэн хайж явж байгаад таксинд явж байсан залуутай таарч асуухад Чка буудлыг заажөгсөн. Буудлын хаалга цоожтойбайхаар нь нүдсэн чинь хаалганы хажуу талын цонхоор эмэгтэй хүн шагайхаар нь хүүхэн асуусан. Тэгсэн чинь үүдээ тайлаад өгөөд намайг 5 тоотод ороод байж бай гэсэн. Тэр өрөөнд ороод байж байхад 20 орчим насны гэмээр нэг хүүхэн орж ирсэн. Тэрний араас буудлын эмэгтэй орж ирээд хоногоор авах юм уу цагаар авах юм уу гэхэд би тэр эгчид ганцаараа хоногоор авна гэж хэлсэн чинь 120 мянга .000 төгрөг гэж хэлсэн. Би мөнгийг нь өгөөд авсан" гэжээ. Алтан-Од гэдэг залуу Чкад нэмэлт үйлчилгээ авч байгаад баригджээ. Тэрээр "....хүүхэн хайгаад Чка буудалд очсон. Тэр буудалд нэг эмэгтэй хүнтэй хамт байж байгаад цагдаагийнханд шалгуулаад надтай хамт байсан эмэгтэйг биеэ үнэлж байна гээд цагдаа нар аваад явсан. Би тэр эмэгтэйг агийн 35 мянгаар авсан байсан юм" гэжээ. Харин бие үнэлж байсан Мөнх.... гэдэг бүсгүй "....Би хямд үнэтэй буудал хайж яваад гэр хорооллын Чка нэртэй буудалд өрөө авч нэг хоносон. Тэр үедээ Ж.С эгчтэй танилцаад мөнгө төгрөггүй балраад явж байна гэсэн чинь биеэ үнэлж болно шүү дээ гээд нэг эгчийг харуулж байсан. Тэр эгч Чка буудлын нэг өрөөнд байж байсан. Сүүлд нь танилцахад өөрийгөө Надмид гэж байсан. Тэгээд Ж.С эгчийн зөвлөснийг хүлээж аваад биеэ үнэлж байгаад баригдсан" гэжээ. Хонгор... нь "....Би 2015 оны 8-р сараас хойш цагдаагийн албан хаагч нарт баригдах үе хүртлээ “Чка” буудалд биеэ үнэлж байгсан...надаас гадна Үүлэн, Мөөгий гэх эмэгтэйчүүд биеэ үнэлдэг юм. Зарим үед бид нарыг гэртээ байж байхад Чка буудлын С эгч залгаад хүн байна хүрээд ирж гэж дууддаг. Би нэг хоногийн 100, цагийн 40 мянгаар үнэлдэг. Харин Үүлэнээ гэдэг гоё нэртэй эмэгтэй нь " ...Би 23-24 цагийн хооронд буудалд очдог. Бид нарыг буудлын өрөөнд сууж байхад С руу хүмүүс утсаар ярихад тэдэн хүн ирж байна шүү бэлдээд байж байгаарай гэдэг. Ирсэн залуусыг бидний сууж байгаа өрөөнд дагуулж орж ирээд өөрсдөө сонгоод авдаг. Би хоногийн 80-100, цагийн 35-40 мянгаар биеэ үнэлдэг байсан" гэжээ.
NUUTS.mn
