"Настай хүнтэй унтах ямар гоё юм бэ" гээд 60-тай эмгэнийг хүчирхийлжээ
Нийтэлсэн: 2016-03-22 00:56:17
Дорнод аймгийн төвд нэгэн бусармаг хэрэг гарчээ. Өмнө нь ял эдэлж байсан 26 настай Боржигон овогт Б.Б гэдэг залуу Хэрлэн сумын 1 дүгээр баг, Силикатын ..... тоотод настай эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг үйлджээ. Шүүгдэгч болсон явдлын тухай "....оройн 20 цагийн орчим би П.Б эгчийн гэр рүү орсон. Тэгэхэд өөрөө намайг "Утсаа тавиад архи аваад өгчих, эгч нь утсыг нь дараа аваад өгье. Хэрэв тэгэх юм бол эгч нь чамтай бэлгийн харьцаанд ороход ч бэлэн байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би дээр нь гарч хэвтэж байснаа больсон. Бэлгийн харьцаанд орсон зүйл болоогүй" гэжээ. Харин хохирогч ".... би нэг шил архи дэлгүүрээс аваад өөрийн найз Мягмарсүрэнтэй хувааж уух гэхэд "эхнэрийнхнь бие муу байгаа орой ирж хамт ууя" гэж хэлсэн. Тэгээд би хүлээж тэсэлгүй ганцаараа нэг шил архиа уугаад унтсан. Намайг сэрэхэд Б.Б миний дээр гараад хувцасаа тайлаад хөдөлж байснаа "Настай хүнтэй унтах ямар гоё юм бэ, таныг надтай унтвал би утсаа тавьж архи авч өгье" гэж хэлсэн. Дур тавиагүй л болохоос биш өөрийн бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд хөдөлж байсан. Тэгэхэд нь би уурлаад гэрээс гарч, эдний гэрийнгадаа нь очоод эхнэрийг нь дуудаж хэлээд дараа нь охиндоо очиж хэлсэн" гэжээ.
