Нууц мэдээллийн уурхай

“Түмэн хишигтэн” төслийн захирлыг баривчилжээ

Нийтэлсэн: 2016-03-18 03:25:08

 УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн гурван эмэгтэй ажилтныг энэ сарын 16-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилчид баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр “Түмэн хишигтэн”-гийн захирал Ш.Эрдэнэтуяаг 04.00 цагийн орчимд гэрээс нь баривчилсан байна. Тэднийг улсаас их хэмжээний мөнгө шамшигдуулсан, мөнгө угаасан хэргээр зүйлчилжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан тэднийг хорих эсэхийг шийдэх шүүх хурал яг одоо Баянзүрх дүүргийн шүүхт болох гэж байна. Таван минутын өмнө УИХ-ын гишүүн Х.Баттулга шүүх хуралдаанд оролцохоор ирээд байна.

Түмэн хишигтэн төслийн тухайд Улаанбаатар хотоос 53 км зайтай Туул голын хөвөөнд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжин болдог хэмээх байгалийн сайхан цогцолсон түүхэн газар Чингис хааны Түмэн хишигтэн хэмээх 10.000 морьт баатрын уран баримал бүхий цогцолборыг бүтээн байгуулахаар төсөлт ажил хийж байна. Энэхүү цогцолбор нь хоорондоо 3-5 метрийн зайнд өргөн талыг бүрхэн жагсах 10.000 морьт баатруудын хөшөө нь сүрдэж, бишрэм гайхашигтай болохоос гадна Монгол цэргийн байлдааны урлаг, зэр зэвсэг, хувцас хэрэглэлийг харуулсан үзвэр, ногоон байгууламж, амралт зугаалгын хэсэг, үйлчилгээний төв, алсыг харах цамхаг, зоогийн газар зэргийг барьж байгуулна. Ингэснээр эх түүхээрээ бахархах омогших, Монголчуудын бахархал Чингис хааны нэр алдар, түүхэн үнэнийг дэлхий дахинаа сурталчлах  томоохон бүтээн байгуулалт болохоос гадна Монголд төдийгүй дэлхийн жишигт нийцэх аялал жуучлалын төв болох юм гэж төслийн танилцуулгад дурджээ. Энэ төслийн рекламыг "Хэро" Баатар хийж байсан.
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших