Зэвсэгт хүчний 350-р ангийн офицер годон гутал авчирч өгнө гээд залилан хийжээ
Нийтэлсэн: 2016-03-17 01:24:48
Зэвсэгт хүчний ...50-р ангийн офицерд цааны арьсан гутал захиж 1.9 сая төгрөгөө өгсөн хоёр эмэгтэй цагдаад өргөдөл гаргаж байж 1.3 сая төгрөгөө олж авчээ. Хохирогчид болсон явдлын тухай "....2015 оны 10-н сарын сүүлээр М над руу утсаар яриад “цааны арьсан гутал найздаа захиж авчруулах гэж байгаа юм, энд зарж байгаагаас хямдаар ирж байгаа” гэсэн. Би авчруулья гэж бодоод данс руу нь 350 мянган төгрөг шилжүүлсэн. М надад гутлыг захиалчихлаа гэж хэлээд фэйсбүкээр зураг явуулсан, цаад хүн нь Эрхүүгээс тэр гутлын зургийг явуулсан юм шиг байна лээ, Нилээн хэд хоног өнгөрөхөд гутал ирээгүй, утсаар ярихаар “арай ирээгүй байна, удахгүй ирнэ гэж байна” гэж ярьж байсан ба би сүүлдээ уурлахад хүнд захиж явуулсан чинь тэр хүн маань гутал авчирч өгдөггүй” гэсэн. Өөрийнхөө утсаар тэр хүнтэй ярихад “мөнгийг нь даргадаа өгчихсөн чинь тавилга авчихсан, одоо 2, 3 хоногийн дараа гутал ирчихнэ” гэх зэргийн юм ярьсан ч өгөөгүй тул цагдаад хандсан" гэжээ. Харин зальжин офицер ...намайг орос хэлний сургалтанд Оросын Турицкий гээд муж руу 45 хоногийн сургалтанд явуулна гэсэн юм, …мөнгө олох гээд цааны арьсан гутал авчирч зарья гэж бодсон. …М болон түүний ажлын найз нөхдийн захьсан гутлын мөнгө гээд цувуулаад 2 сая орчим төгрөг явуулсан ба цувуулж явуулсан болохоор одоо миний тооцоогоор 2,080,000 төгрөгийг явуулсан. Тэгээд явах бэлтгэлээ хийгээд байж байтал Зэвсэгт хүчний жанжин штабын даргын сургалтанд явах хүмүүсийн тушаалд миний нэр ороогүй, эндээ сургалтанд суухаар болсон. Тэгээд М-ийг ярихаар нь Эрхүүд ирсэн байна гэж худлаа яриад фэйсбүүкээр цааны арьсан гутлын зураг явуулсан. Мөнгийг нь хүнд өртэй байсан болохоор өрөндөө өгчихсөн" гэжээ.
NUUTS.mn
