Нууц мэдээллийн уурхай

ХИС-ийн оюутнуудад зодуулсан залуу цагдаагийн хурандааг доромжилжээ

Нийтэлсэн: 2016-03-17 01:12:50

 Саяхан Чингэлтэй дүүргийн цагдаагийнхан хулгайн хэрэгт сэрдэн иргэнийг зодсон шуугиан дэгдсэн. Тэгвэл Б.Т гэдэг залуу ХИС-ийн 3-р дамжааны оюутан Тамир, Баттогтох нарт зодуулсан хэргийг нь хуулийн дагуу шалгасангүй хэмээн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн том хурандааг хэл амаар доромжилсон хэрэгт унажээ. Тэрээр болсон явдлын тухай "...намайг гэрээсээ гарахад Баттогтох, Тамир хоёр өөрсдөө эхэлж өдөөн тухирсан. Урьд нь Баттогтохтой олон удаагийн таарамжгүй харилцаатай байсан учраас “чамайг завтай үед ярих зүйл байгаа шүү” гэж хэлэхэд үгийн зөрүүгүй ёс суртахуунгүй, бүдүүлэг үгс хэлж эхэлсэн. Эхлээд Баттогтохтой маргалдсан. Үүний дараа Тамир гэх залуу өөртэй нь ямар ч холбогдолгүй, би урд нь ерөөсөө харж байгаагүй хүн гарч ирээд шууд заамдаж аваад зүй бус үг хэлээд цохиж эхэлсэн. Энэ талаар гэрч Бат-Очир гуайн мэдүүлэгт байгаа. Үүний дараа Баттогтох  нуруу руу жийхэд Тамир дэгээдэж, хавсарч унагаагаад дээрээс 30 минут гаруй толгой руу өшиглөсөн. Би өөрөө гарцаагүй байдалд орж Тамирын гарыг хазаад өнгөрсөн.  Хууль, журмынхаа дагуу гомдол, мэдээлэл өгсөн бол цагдаагийн албан хаагчид 5 хоногийн дотор хариу өгөх ёстой. Гэтэл гэмт хэргийн хувьд тухайн өдөр хэсгийн байцаагчид өргөдлөө бичиж байхдаа Баттогтох, Тамир хоёроос “нэр чинь хэн билээ” гэж асуухад инээлдээд нэрээ хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би байцаагчид “энэ хоёр хүний нэрийг асуугаад өгөөч, би өргөдлөө бичих гэсэн юм” гэхэд ерөөсөө хөдлөхгүй “олон ажилтай, иймюмтай зууралдмаагүй байна” гэсэн. Баттогтох, Тамир нар мэдүүлэхдээ “хэсгийн байцаагч нь та хоёр явж болно, би арыг нь даана” гэсэн утга бүхий зүйл хэлсэн байсан. Гэтэл хэсгийн байцаагч тэр хоёрын талаар ямар ч биеийн байцаалтыг шалгаж авч үлдэхгүй явуулсан байсан. Мөн хоног, хугацаа нь хэтэрсэн байсан. Намайг хэлтэс дээр очиход ямар ч бүртгэл явагдаагүй байсан. Тэгээд байцаагч нар өөрсдөө зүй бус авирлахаар нь би хэлтсийн дарга  дээр ороод алдаа дутагдалыг хэлэхэд албан хаагчдаа өмөөрч авч хэлэлцэхгүй байсан.  Би хурандаа руу зөвхөн мессеж л бичсэн юм" гэжээ. Харин доромжлуулсан  цагдаагийн албан хаагч "...ажил дээрээ байхад шүүгдэгч нь “мөрдөн байцаагч дэслэгч Б.Ж нь миний гаргасан өргөдлийг шалгахгүй байна. Миний өргөдлийг устгачихсан байна” гэж гомдол гаргаж миний ажлын өрөөнд орж ирсэн. Би гомдлын дагуу ажилтан явуулж шалгуулахад яриад байгаа зүйл нь худал байсан. Гэтэл шүүгдэгч “танай мөрдөн байцаагч ажлаа хийж мэдэхгүй байна чи өөрөө очоод шалга” гэхээр нь хамт  ороход тэрээр  намайг алба хаагчдын минь өмнө хэл амаар доромжилж эхэлсэн. Мөн түүнээс хойш удаа дараа доромжилсон захидлуудыг миний гар утас руу илгээсэн. Шүүгдэгч намайг “чи Өвөрхангайд очиж мал маллавал тэр чамдаа хавааск юм даа, тэндээ сайхан малаа маллаад малынхаа арьс ширийг хотод авч ирж тушаагаад байж байхгүй юу, нэг бол хамгаалалтын алба ажиллуул, ...чиний мэдлэг, танай мөрдөн байцаагч нарын мэдлэг яг адилхан, та хоёр хөтлөлцөөд цагдаагийн академи руугаа алхаад марш, танай байгууллагын удирдлагуудыг солих шаардлагатай болсон юм байна даа, ажлаа хийж мэдэхгүй хэдэн малнууд” гэж хэлсэн. Үүдэнд маш олон гадна, дотны иргэд байсан, намайг олон нийтийн өмнө хэл амаар доромжилсонд гомдолтой байна…” гэжээ. ХИС-ийн оюутнууд хүнийг газарт унагаад удтал өшиглөж байдаг нь дэндүү хүмүүнлэг бус үйлдэл аж.

 
NUUTS.mn

 

 
 
 
 
 
 
 
 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших