Талийгаач хүүгийнхээ зурганд буруутай эмч нарыг хүчээр мөргүүлж уучлалт гуйлгажээ
Нийтэлсэн: 2016-03-16 07:19:53

Өмнөд Хятадын Шинжээнь хотод эмнэлэгд бурхан болсон хүүгийн эцэг эр хамаатнууд нь эмч нарыг зодож талийгаачийн зурганд хүчээр мөргүүлэн зул бариулсан хэрэг гарчээ. Тус хотын цагдаагийн газрын мэдээлснээр эмнэлэгт танхайран эмч нарыг зодсон хэргээр талийгаач хүүгийн ар гэрийн 12 хүнийг баривчилан саатуулсан гэжээ. Шинжээнь хотын Ардын 2-р эмнэлэгт Пинхи гэдэг эмнэлгээс 10 настай хүүхэд шилжин иржээ. Ардын 2-р эмнэлэг нь улсын мэдлийнх агаад хүү ирэхдээ бие их муудсан бараг найдваргүй болсон байсан хэмээн зодуулж дарамтлуусан эмч нар мэдүүлсэн гэнэ. Харин хүүгийн ар гэрийнхэн хариуцлагагүй сэтгэлгүй эмч нараас болж амиа алдсан хэмээн үзэж бөөнөөрөө эмнэлэгд иржээ. Улмаар үймээн дэгдээн эмчлэгч эмч нарыг нь "Алуурчин эмч нар хүүг маань хөнөөлөө" гэсэн бичгийн дор талийгаачийн зурганд хүчээр мөргүүлж зул өргүүлж уучлал гуйлгажээ. Мөн эмнэлгийн ажилтнуудыг зодож танхайрсан аж.
NUUTS.mn
