Нууц мэдээллийн уурхай

Путин ялахгүйгээ мэдээд Сирээс цэргээ гаргалаа

Нийтэлсэн: 2016-03-15 12:23:12

 

"Өмнөө тавьсан зорилтоо бүрэн биелүүлсэн тул"  хэмээн Оросын ерөнхийлөгч Путин өнөөдрөөс эхлээд Сирээс цэргээ гаргах үүргийг БХЯ-ндаа өгчээ. Түүний энэ шийдвэр тун гэнэтийн байсан. Оросын удаан хугацааны тусламжинд найддаг Сирийн ерөнхийлөгч Башар Асад 14-ний өдрийн байдлаар Путины шийдвэрийн талаар огт мэдээгүй байсан гэнэ. Ийнхүү таван сар үргэлжилсэн бөмдөгдөлт, есөн мянга гаруй байлдааны нислэг, Асадын дэглэмийн амь зогоох цагийг уртасгасан, нэг бөмбөгдөгч нэг иргэний агаарын тээврийн онгоцоо алдсан, Турктэй харилцаагаа бүрмөсөн муутгасан зэрэг нь Путины Сирийн аян дайны бодит үр дүн болжээ. Тавьсан зорилтоо бүрэн биелүүлсэн гэдэг нь хэнд ч үнэмшилгүй сонсогдох нь мэдээж. Исламын улсынхан  бага зэрэг ухарсан л болохоос одоо болтол байлдсаар л байна.  Цэрэг стратегийн үүднээс Сирийн ажиллагаа нь анхнаасаа л мухардалд орсон нь харагдсан. Үнэндээ Путинд байлдаж байгаа өөрийн хүчний өмнө тодорхой хэлчих ямар нэгэн зорилт байгаагүй. Ажиллагаанд оролцож байгаа олон албан хаагчид яг ямар зорилгоор Сирид ирсэнээ одоо болтол хэлж мэддэггүй гэнэ. Тийм ч учраас тодорхойгүй "асуудлаар" удаан хугацаагаар байлдуулах нь Путинд ч хүнд байсан. Ер нь Сири явах хүсэлтэй цэргийнхэн тун бага гарчээ. Ийм нөхцөлд удаан хугацаагаар байлдаж хохирол их амсвал тушаал өгсөн хүн өөрөө эргээд хүнд байдалд орох байлаа. Үүнээс гадна ажиллагаа сунжирах тусмаа маш их санхүүжилт шаардах болсон. Нью-Йоркийн Их сургуулийн профессор Марк Галеоттигийн "Сирид хичнээн олон цэргээ аваачина төдий хэмжээгээр өөрийгөө хүнд байдалд оруулна" гэсэн нь Путины байдлыг яг оносон дүгнэлт болжээ. Исламын бүрэн бүрэн устгагдаагүй байхад Оросын цэрэг байлдааны ажиллагаанаас гарч байгаа нь анхнаасаа лалын хэт даврагчидыг дарах гэж ирээгүй гэдгийг харуулж байна. Мөн Башар Асадын дэглэмийг тогтоон барих ч хоёрдугаар зэргийн зорилт байсан болж таарчээ. Германы цэргийн нэрт шинжээч Александр Гольтцын хэлсэнээр "Украйнд халдсаны дараа Оростой хэн ч хамтрахыг хүсэхээ байсан. Харин Сирийн ажиллагааны дараа Москватай хамтрах гэсэн хүсэл эрмэлзлэл баруунд ахин сэргэсэн. Энэ л Путины гол зорилт байжээ. Өдгөө энэ зорилгодоо хүрээд хамгийн бага хохиролтойгоор тоглоомоос гарч байна" гэснийг улстөр судлаачид дэмжиж байна.
 
www.theguardian.com-оос товчилон орчуулав
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших