Нууц мэдээллийн уурхай

"Хүүхдийн чинь бие яаж ч магадгүй шүү" гэхээр нь хаяад зугтаасан ээжийг барьжээ

Нийтэлсэн: 2016-03-15 02:36:45

 Хүүхэд хийгээд яваад байдаг эрчүүдийг их муулдаг. Тэгвэл хүүхэд гаргаад хаяад яваад байдаг эмэгтэйчүүдийг яах ёстой вэ... Дархан-Уул аймгийн харьяат, 38 настай А.Н гэдэг эмэгтэй хүүхдээ хаяад хотод зугаалж архидаж явахад нь саяхан барьжээ.  Тэрээр өнгөрсөн оны намар Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт өрийн төрүүлсэн 1000 грамм жинтэй эмэгтэй хүүхэд төрүүлжээ. гэхдээ хүүхдээ төрөөд ердөө дөрөвхөн хоногтой байхад нь хаяад явсан аж. Хэрэгтэн энэ тухайгаа ".... эмнэлэгт охиноо төрүүлээд 3 хоногтой байхад нь би эмнэлгээс өөрийн дураар гарч яваад гадуур бирж дээр явж байгаад таньдаг хүмүүстэйгээ хамт архи уугаад халамцуу төрөх тасагт ирсэн. Эмч нар надад хүүхэд чинь жин багатай төрсөн. Хүүхдийг чинь бие яаж ч магадгүй байна шүү гэхэд нь би хүүхдээ эмнэлэгт хаяад Улаанбаатар хот уруу явсан. Ингээд Улаанбаатар хотод дэмий явж байгаад сүүлдээ Хангай зах дээгүүр нүүрс шуудайлдаг ажил хийж байгаад хонох айлгүй тэнэж яваад Хар хорингийн 25 дугаар байрны орцны жижүүрээр ажилд орсон. Тэнд би  сар хэртэй ажиллаж цалингаа авсан. Намайг Улаанбаатар хотод байхад Дарханы цагдаагаас ирж барьж авчирсан.  Би эмнэлэгт байх хугацаандаа өөрийн биеэр 1 удаа эргэж очиж үзэхэд бие нь муу болохоор нь цаашдаа хүн болж чадахгүй, мөн өөрөө өсгөж чадахгүй гэж бодсон. Тэгээд хэрвээ өнгөрчих юм бол эмнэлгийн ажилчдыг гаргачих байх гэж бодоод хаяж явсан” гэжээ. Хүүхдээ хаясаны дараахан хамаатныдаа ирж эцэгтэй нь хамт үрээ алдсан хэмээн худлаа уйлж жүжиг тавин итгүүлсэн байжээ. А.Н нь өмнө нь нэг хүүхэд төрүүлсэн ч түүнийг нь аав ээж нь өсгөж байгаа аж.

 
NUUTS.mn
 
 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших