Хүүхдээ машиндаа түгжээд тайчих клубд цэнгэсэн аавыг баривчилжээ
Нийтэлсэн: 2016-03-14 14:26:11
Америкд маш хэнэггүй нэгэн залуу эцгийн хэрэг шуугиан тарьжээ. Өдгөө бараг 30 хэмийн халуу шатаж байгаа Лос-Анжелос хотын бүгчим үдшийг 24 настай Аригин Дарвин бааранд өнгөрүүлэхээр шийдэж тайчих клуб зорьжээ. Гэхдээ гайхалтай нь тэрээр 10 сартай нярай хүүхдээ аваад явсан гэнэ. Тайчих клубаас гарч явсан хүн машин дотор нялх хүүхэд уйлахыг сонсоод 911 лүү залгажээ. Шуурхай ирсэн цагдаа эмнэлгийнхэн ангаж агааргүйдсэн хүүхдийг аварч харин эцгийг нь тайчих клубээс олж баривчилжээ. Түүнийг өдгөө 10 мянган доллароор торгож шийтгэл хүлээж байгаа гэнэ.
NUUTS.mn
