Цуврал алуурчин шоронд уйтгартай байлгасан хэмээн нөхөн төлбөр нэхэмжилжээ
Нийтэлсэн: 2016-03-14 12:05:20
Энэхүү зурган дээр байгаа эмэгтэй нь 2014 онд Английг цочроосон гурван ч аллага үйлдсэн Жоанна Деннехи гэгч аж. Тэрээр цуврал аллагын хэрэгтээ бүх насаараа хоригдох ял аван сууж байна. Хоёр жилийн өмнө тэрээр 10 өдрийн дотор найз залуу Кевин Ли болон хөрш Люкас Слабожэский, Жон Чемпэн нарыг олон удаа хутгалж амийг нь хөнөөжээ. Хохирогчдын цогцсыг шуудуунд хаясан нь илэрч алуурчин эмэгтэйг мөрдөж эхлэхэд Жоанна зугтан өөр хотод очоод тэнд ч гэсэн хоёр өвгөнийг хөнөөх гэж оролджээ. Азаар тэд амь гарсан аж. Шүүх хурлын үеэр тэрээр ердөө л зугаацах гэж мөн цуст аллага үйлдсэнийхээ дараа өөрийгөө гэмших болов уу гэдгийг турших гэж хүн алсан гэдгээ мэдүүлж олон нийтийг цочроосон. Алуурчны санаанд оромгүй зан авир одоо ч үргэлжилсээр байгаа гэнэ. Саяхан тэрээр өмгөөлөгчөөрөө дамжуулан "хэтэрхий уйтгартай нөхцөлд байлгадаг" хэмээн шоронгийн удирдлагыг шүүхэд өгч нөхөн төлбөр шаарджээ.
NUUTS.mn
