Хятад эмэгтэй хорт хавдартай хоёр хүүхдийнхээ нэгийг л сонгоход хүрчээ
Нийтэлсэн: 2016-03-14 12:01:39
Өмнөд Хятадын Гаунжоу хотын ганц бие эмэгтэй Лин Ринхон цаашид эмчилгээний зардлыг нь гаргаж дийлэхгүй болсон тул ясны хорт хавдар гэдэг аймшигт өвчнөөр өвдсөн хүү охин хоёрынхоо аль нэгийг л авч үлдэхэд тулсан тухай орон нутгийн "Guangzhou Daily" сонинд бичжээ. Түүний 11 настай хүү, 17 настай охин хоёр нь хоюулаа хорт хавдараар өвчилсөн гэнэ. Хүнд зовлонд унасан ганц бие эмэгтэй хоёр хүүхдээ эмчлүүлэх гэж сүүлийн хоёр жилийн турш 300 мянган юаны зарцуулжээ. Цэцэрлэгт багшаар ажилладаг тэрээр зээл авах, хамаатан найз нараасаа зээлэх туслалцаа авах зэргээр дээрхи мөнгийг олсон гэнэ. Хоёр хүүхдийн өвчин нь эдгэрэх магадлал багатай агаад өдгөө өвчинийг нь тогтоох, намдаах зовиурыг нь нимгэлэх эмчилгээ л хийгддэг гэнэ. Гэсэн ч энэ эмчилгээний зардал ганц бие эхэд маш хүнд тусжээ. Өдгөө хоёр хүүхдийнхээ биеийн байдлыг одоогоос нь дордуулахгүйгээр аваад явахад ахиад 300-400 мянган юань хэрэгтэй ч түүнийг гаргах ямар ч боломжгүй болжээ. Хоёр хүүхэд нь үүнийг ойлгож аль нэгийг нь сонгохыг эхээсээ шаарддаг болсон гэнэ. Энэ явдал нь нийгмийн ядуу хэсэгт эмчилгээний зардал нь төлж дийлэхээргүй болж байгааг харуулж байна хэмээн сонинд бичжээ.
NUUTS.mn
